Хэт халуун ус, кофе уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг байх магадлалтай
ДЭМБ-ын Хавдрын агентлаг "Кофе уух нь хорт хавдар үүсгэдэг” гэдгийг батлах баримт нотолгоо байхгүй хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ маш халуун кофе уух нь улаан хоолойн хорт хавдар үүсгэх магадлалтай хэмээн анхаарууллаа.
ОУ-ын Хавдар судлалын агентлаг кофе нь хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй хэмээн мэдээлж байсан юм. Гэсэн ч үүнийг батлах нотолгоо байхгүй гэдгийг мэдэгдлээ. Хавдар судлалын агентлагийн явуулсан судалгаагаар кофе нь харин ч зарим төрлийн хорт хавдрын идэвхижлийн эрсдэлийг бууруулдаг байж болох талтай гэсэн дүгнэлт гарсан байна. Гэхдээ үүнийг кофе аюулгүй гэж ойлгож болохгүй гэдгийг ОУ-ын Хавдар судлалын агентлагийн албаны хүн хэллээ. Үүний зэрэгцээ, 65 градус болон түүнээс дээш халуун ус, кофе, цай болон бусад уух зүйлс нь улаан хоолойн хорт хавдар үүсгэдэг байж болзошгүй гэдгийг анхааруулсан байна. Америкийн Үндэсний кофены ассоциаци энэ мэдээг кофенд дуртай хүмүүсийн хувьд маш сайхан мэдээ байлаа хэмээн талархан хүлээн авлаа.
Э.Лхагва
Сэтгэгдэл байхгүй байна.