Тосон бумбыг ухагсад гүний ус ханаж говийн амийг тасалж байна
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг мяралзаж долгилсон төгрөг нууртай болжээ. Галав юүлж, газар шилгээж, хавцал ангал үүсээгүй атал говийн хөрснөөс гэнэт юун нуур ус гарч ирээд цэлэлзэв гэж гайхаж байна уу. Тосон бумбыг ухаж, торгон хөрсийг нь сүйтгэгчид олзны ихэд шунахдаа гүний цэнгэг усны судлыг ханаж, газрын өнгөн дээр томоохон нуур мэлтэлзүүлжээ. Тосон бумбыг сүйтгэгчдийн ухсан уурхайн аманд энэхүү их хэмжээний цүнхээл ус тогтоод байгаа нь энэ
Газрын гүний усаар говийн булаг, шанд, тойром бүрдүүд тэтгэгдэж, судал цэгүүдэд нь малчид худаг гаргаж, хүн мал ундаалдаг нь жилээс жилд хумигдаж байгааг өнгөрсөн жилийн намар Өмнийн говийн бүх сумдад болсон "Байгаль эх, хариуцлагатай уул уурхай” хэлэлцүүлгийн үеэр иргэд хэлж байсан билээ. Уг хэлэлцүүлгийг санаачлагч нь "Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн, сэтгүүлч Х.Мандахбаяр байсан бөгөөд өнөөдөр ч тэрбээр Тосон бумбаа хамгаалах жишиг тэмцлийнхээ дараагийн шатыг эхлүүлэхээ мэдэгдээд байна.
Говь нутгийн иргэд ашиглуулсан баялгийн ард сүйдэж хоцорсон байгалиа нөхөн сэргээлгэхийг хангалттай хүлээж тэвчсэн. Гэвч уулгүй, усгүй болж говийн амь тасрахад хэзээ мөдгүй хүрэх шахсан энэ цаг дор Тосон бумбын тэмцлийн дараагийн үе шатыг эхлүүлэхээр санаа шийдэцгээжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.