Гэрэл сүүдрийн эзэн

0

Засагт хан аймгийн Эрдэнэ бэйсийн хошууг Сутай уулын хошуу хэмээн нэрлэж, хожим Дарви сум болгон өөрчилсөн түүх бий. Энэ бол Ховд аймгийн Дарви сум өдгөөгийн нэрээ олоогүй байх үеийн цадиг. Баруун хязгаар Ховдыг зорих замын тэхий дунд сүүтийх энэ жижигхэн суурингаас Монголын түүхийг алдар, гавьяа хоёроороо бичсэн мянга мянган алдартан төрөн гарсан нь сонин.

Унасан газар, угаасан усны онцлог уу, угаас эх орон, элгэн халуун нутгаа олж мэндэлдэг хувь ерөөлөөр болдог уу Дарви гэх жижигхэн сум тоолж барамгүй алдартантай. Чулуу бүхнийг нь зүсэлж болохоор тэмээнээс тэмдэгтэй энэ нутгаас Монгол киноны том төлөөлөл Дэчинравдангийн Балчинпүрэв мэндэлсэн. 
Тэр бол "Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн хүчтэй нь” гэгдэж, төр засаг төдийгүй, түмэн олон Монгол кино урлагаар төлөвшин, хүмүүжиж, соён гэгээрч, соёлын боловсролыг олж байсан үеийн "бүтээгдэхүүн”. Энэ хүнийг би л хувьдаа "Гэрэл сүүдрийн эзэн” хэмээн нэрлэв.

Д.Балчинпүрэв гуайн алдар Ховд аймгийн Дарви сумаас төрсөн суутнуудын дунд тод үсгээр бичигддэг. Ингэхээс ч өөр аргагүй. Балтаар цавчивч балрахгүй гавьяаг тэр залуу нас, заяагдмал авьяас, сайхныг тодруулж, томруулдаг өгөгдөл, мэдрэмжийн нийцлээрээ бүтээчихсэн юм. Тухайлбал, "Сүүдэр”, "Уул усны үр сад”, "Агаарын гурван сүлжээ”, "Хүйн холбоо”, "Далд уянга”, ”Алганы хээ”, "Мичидийн зургаан гялаан”, ”Наран ургахыг хүлээхгүй”, "Хайрын нулимс хатдаггүй”, ”Ариусал” зэрэг 30 гаруй уран сайхны кинонд Д.Балчинпүрэв гуай ерөнхий зураглаачаар ажиллахаас гадна ”Хөдөлмөрийн шим”,”Цэлмэг тэнгэрийн харуул”, ”Нямын Цэгмэд”, ”Шагайн тойром” зэрэг 30 шахам нэрийн 70 орчим бүлэг баримтат киног нөхдийнхөө хамт бүтээж, ерөнхий зураглаачаар ажиллажээ.

Амьдралынхаа хамгийн сайхан он жилийг Монголын кино урлагт зориулсан буурал зураглаач өдгөө үнэ цэнийг нь тогтоох боломжгүй кино сан хөмрөгийг хойч үеийнхэндээ гэрэл, сүүдрээр зурж үлдээснийг энэ ташрамд дурдах нь зүйтэй. Түүнийг гэргий Ш.Баасанжавынхаа хамт "Яргайт” дахь зусландаа хэний ч нүдэнд өртөмгүй, эгэл даруухан аж төрж байхад нь уулзаж ярилцлаа. Төр соёрхсон "Алтангадас”-аа гялалзуулан, залуу насаа дурсах энэ эрхэмд "Монгол киноны луугар” гэх ганц л алдар зохих. Ийн бодоод өндийвөл "Монгол киноны хөгжлийг нуруундаа тэнгийн ачаа шиг тэнцүүлж, үүрч зүтгэсэн энэ мэт чимээгүй гавьяатнуудаа Монголын төр эрхшээх цаг нэгэнт болжээ” гэсэн бодол сэтгэлд эрхгүй төрөв. 

Д.ЖИГЖИД, Б.БАЛЖИННЯМ, Н.НЯМДАВАА, Б.СУМХҮҮ ГЭЭД МОНГОЛ КИНОНЫ СОР НАЙРУУЛАГЧДЫН БҮТЭЭЛ ЯАГААД ҮНЭ ЦЭНТЭЙ ГЭЭЧ...

Монгол киног гуч, дөч, тавь, жаран жил үзсэн ч уйдахгүй юм. Ахин дахин дэлгэцийн өмнө үзэгчээ "уяж” байгаагийн нууц нь юунд байна вэ гэх асуултад өмнө нь би хэд хэдэн кино уран бүтээлчээс хариулт авч байлаа. Гэвч энэ удаад зураглаач хүн юу гэх нь сонин байсан тул өнөөх асуултаа "гүйлгэчихэв”. Тэрбээр "Энэ асуултыг л хүлээж байлаа” гэсэн шиг яриагаа идэвхжүүлж, инээмсэглэх шиг болсноо "Б.Балжинням, Д.Жигжид, Н.Нямдаваа, Б.Сумхүү гэх мэт томчуултай ажиллаж байлаа. Найруулагч бүр өөр өөрийн ертөнцтэй, онцлогтой. Гэвч бүгд нэг ижил арга ажиллагаатай. Тэр нь юу вэ гэхээр, зураг авах гэж байгаа зохиол, дүр, орчин, жүжигчнээ их нарийн, сайн судалдаг. Түүхэн кино бүтээх гэж байгаа бол түүнд холбогдож болох түүх уншина, баримт сэлтийг нь харна.

Кино судалгаанд ихэнх цагаа зарцуулаад, багийн ажилдаа хамгийн сүүлд ордог. Зохиолынхоо үзэгдэл бүрийг задалж бичээд, хэн нь хэзээ, ямар үг хэлэх, ямар үйлдэл үзүүлэхийг нь нарийн зурж өгнө. Киноны хамгийн их ажиллагаатай хэсэг нь энэ буюу зохиолын задаргаа. Ийм л уйгагүй, нөр их ажлын араас сайн бүтээл төрөх нь дамжиггүй шүү дээ. Ийм л ур ухаан, гар, сэтгэлээр дамжсан кино, бүтээл өнөөдөр ч чанар, үнэ цэнээ алдахгүй байна гэж боддог. Найруулагч бүр арга барилтай. Тухайлбал, Б.Сумхүү найруулагч адал явдалт кино найруулах сонирхолтой. Бид "Агаарын гурван сүлжээ”, "Араанд нь алт, ард нь хутга” гэж хоёр кинонд хамтарч ажилласан. Б.Сумхүү найруулагчийн онцлог нь, зураглаачийнхаа ажилд нэг ч оролцохгүй.

Гэхдээ онцгой авьяастай хүн. "Төөрсөөр төрөлдөө”, "Моторын дуу”, "Дайсны цэргүүд ээ, сонсоцгоо”, "Ичээнд нь” гэх мэт олон сайхан киног найруулсан. Ямар сайндаа л Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Жигжид гуай өөрийн олон жил хөөцөлдөж эхлүүлсэн "Мандухай цэцэн хатан” киногоо дуусгаж чадалгүй бие нь өвдөхөд Соёлын Яамны хурал дээр "Засаг төрөөс надад итгэл хүлээлгэж өгсөн энэ киногоо би Б.Сумхүүд л өгмөөр байна” гэж нүдэндээ нулимстай хэлсэн байдаг. Энэ бол Сумхүүгийн ямар сайн найруулагч байсныг илтгэнэ. Жийгээ найруулагч өөрөө бол их хатуу, диктатуртай хүн шүү дээ. Зарчимч, шударга, шаардлага өндөртэй. Өөрөө зураглаачаас найруулагч болж өссөн учраас аливаа үзэгдэл, киноны эргэлт зэрэгт өөрийн санаагаа хэлнэ. Зураглаачтайгаа нягт хамтарч ажилладаг байлаа.

Тэглээ гээд "Тэг, ингэ” гэж загнахгүй, харилцан санаагаа тохирно л доо. Б.Балжинням найруулагчийн тухайд Жийгээтэй ялгаагүй. Зураглаач байсан учраас ерөнхий операторт өөрийн санаагаа хэлдэг байсан. Ер нь уран сайхны кинонд зураглаач, найруулагч хоёр нэг бодол санаатай байх ёстой. Хийх гэж байгаа бүтээлээ нэг өнцгөөс хардаг байвал кино чанартай болохоос гадна үзэгчдийн таашаалд бүрэн хүрдэг. Алтан үеийн киног хэд үзсэн ч уйдамгүй байдгийн нууц нь энэ. Сүүлийн үеийн залуу найруулагч, зураглаачтай хэд хэдэн уран бүтээл дээр хамтарч ажилласан л даа. Техникийн мэдлэг, хурд, баг бүрдүүлэлт гээд яриангүй сайхан. Гэхдээ нэг нийтлэг алдаа бий. Тэр нь кино зохиолын боловсруулалт ер байдаггүй.

Зохиолын задаргаа нь хаана вэ гэхээр, зураг авах дараалал, жүжигчдийн үүрэг, хэлэх үг бүгд  толгойд байна гээд, цаасан дээр буулгасан ажил байдаггүй. Өөрөөр хэлбэл, найруулагчийн гаргадаг, нарийн задаргаа буюу "Там”-ын ажлаас нь зугатаад, хялбарчилсан гэм харагддаг” хэмээн ярилаа. Монголын кино урлагт 40 жилийн хөлс хөдөлмөрөө зориулсан судар мэт буурлын үг орчин цагийн киноны уран бүтээлчдэд "ташуур” болох нь гарцаагүй биз ээ.  

"ЖАРГАЛ ДААХГҮЙН ЗОВЛОН” МИНИЙ ДИПЛОМЫН АЖИЛ БАЙЛАА

"Жаргал цэнгэлдээ ташууран сайн эхнэрийн хайр халамжийг даалгүй, архинд донтон зоргоороо авирлаж яваа Самдангийн амьдралаар хүний ухамсар, ёс суртахууныг хурцаар хөндсөн "Жаргал даахгүйн зовлон” кинонд би хоёрдугаар операторын үүрэг гүйцэтгэсэн. Энэ бүтээлээ ЗХУ руу авч явж, багш нартаа үзүүлж, дипломоо хамгаалж байлаа”  гэж ярих Д.Балчинпүрэв гуай бол Монголын уран сайхны болон баримтат бүтээлийн 40 жилийн түүхийг хүүрнэх уран бүтээлч.  

ЗХУ-ын БХКУДС-ийн зураглаачийн ангийг А.В.Гальперины урланд төгссөн гэдгээрээ ямагт бахархдаг тэрбээр зураглаачийн ажлын онцлогийг ийн тодорхойлсон. "Аливаа кино, дэлгэцийн бүтээл зураглаачийн нүдээр үзэгчдэд хүрдэг. Энэ бол чухал үүрэгтэй, хариуцлагатай ажил.  Найруулагчийн тархи, хөгжмийн найруулагчийн чих, жүжигчний уран чадвар бүгд зураглаачийн мэлмийгээр дамжиж дэлгэцэнд амилдаг. Зураглаач гэдэг нэг талаас технологид нэвтрэн камер техникээ бүрэн эзэмшсэн байхаас гадна, ямар үед аль техникээ ашиглах ёстойгоо сайн мэддэг байх ёстой. Нөгөө талаас уран зураг, дүрслэл, хөдөлгөөний урлагийг эзэмшсэн, энэ хоёрыг нэгтгэн гүүр болж ажилладаг хүн. Зураглаач үзэгчдийн харах өнцгийг "зааж” өгдөг.

Миний нүдээр үзэгч тухайн кино, дүрсийг хүлээж авдаг учраас өөрийн үүрэгт ажлаараа бахархдаг. Зураглаачийн дурангийн өмнө ямар ч жүжигчин худал тоглолт үзүүлэх боломжгүй. Худал уйлж, худал инээж, худал жүжиглээд байгаа тэр агшинг зураглаач л мэддэг” хэмээн өөрийн ажлын онцлог, давуу талыг тодорхойлсон. Ийн яриад хоолой нь зангирав. Арга ч үгүй биз. Цэл залуу насныхаа эрч хүч дүүрэн цаг хугацаанд "шатаж” явсан энэ эрхэм хүнд ярих дурсамж он цагийн хэлхээс шиг дараатай бий. Гэлээ ч тэр бүхнээ хэндээ ч уудалж, хоосрох сон билээ. Цээжний гүнд дурсамж болон үлдсэн аппарат, камер үүрсэн 40 жилийн амьдралаа залуу үедээ онгойтол дэлгэн хуучлах сайхан байсан нь гарцаагүй ээ.

"Таны дипломын ажлыг багш нар тань хэрхэн үнэлэв” гэх асуултад хөөр баяр болон дуртайяа хариулав. "Тун ч өндөр үнэлсэн. Багш маань "Чи тун ч тамын мэргэжил сонгож байгаа хүн гэдгээ мартаж болохгүй” гэж хэлж байж билээ. Тамын ажил гэдэг нь хальсны киноны ажиллагаа, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд буй болох үр дүнг хэлж буй юм. "Жаргал даахгүйн зовлон” бол өнгөт кино. Хоёрдугаарт, хүний бодол, дурсамжийг хар, цагаанаар шийдэж, яг одоогийн амьдралын үйл явдлыг нь өнгөтөөр бүтээсэн юм. Энэ шийдэл багш нарт маань ихээхэн таалагдсан. Ингэж л би гэдэг хүн таван жил суралцаж төгсөөд мэргэжлийн зураглаач болж бэлтгэгдсэн” хэмээн дурслаа. Яг л "Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэм өвөртөлж ирнэ” гэх гоё үгийн эзэн гэлтэй. 

15-17 МЯНГАН МЕТР ХАЛЬС ҮРЖ БАЙЖ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ УРАН САЙХНЫ КИНО БҮТЭЭНЭ 

"Таны багшийн хэлснээр "Там”-ын ажил гэгдэх бүрэн хэмжээний уран сайхны кино хэр хэмжээний төсөв, хэдий хэр хальсаар бүтдэг байв” гэх сонжоонд Д.Балчинпүрэв зураглаач "Тэр үеийн хальсны киног метрээр нь ярьдаг, хэмждэг байлаа. Бүрэн хэмжээний уран сайхны кино 3000 орчим метр хальс зураг авч байж бүтнэ. Нэг удаагийн үзэгдлийг 3-5 удаа дүбльдэж болдог байсан. Үүгээр нь тооцвол, 15-17 мянган метр хальс үрж байж нэг уран сайхны кино дэлгэцэнд амилна. Ингээд зураг угаана, хальсаа боловсруулна гэж том ажил угтана даа. Хальсны кино хийнэ гэдэг бол олон дамжлага, ажиллагаатай нүсэр ажил. Тиймээс л багш маань "Там”-ын ажил хийх гэж байгаа хүн шүү гэж хэлсэн хэрэг” хэмээн жаргалтай нь аргагүй инээмсэглэлээ. Үнэхээр хүн гэгч зовлондоо хайртайн дээр жаргалтай зовлонг өөрөө өөртөө бүтээдэг аж. 

Түүний зураглаачийн ур ухаан, өвөрмөц шийдлийг илтгэх киног миний хувьд "Уул усны үр сад” хэмээн санадаг. Д.Балчинпүрэв гуай өөрөө ч санал нийлсэн юм. Яагаад гэдгийг түүний сийрүүлснээр хүргэе. 

"Кинон дээр шувууны үүр сүйтгээд, өндгийг нь хагалчихсан хүүгээ ээж нь уйлан байж загнаад, харуусан зоддог. Энэ хэсгийн дүрсийг гар дээрээсээ тасралтгүй авсан. Энэ их зөв ажил болжээ гэж өдгөө боддог. Тэр хүнд хэсгийг тасалж, монтажласан бол үзэгчдэд хүрэхгүй байсан. Мөн "Сүүдэр” кинон дээр дайны хэсгээс үзүүлдэг хэсэгт зураглаачийн ажиллагаа нэлээд орсон. Зураг, объектоо бодох хэрэгтэй байсан. Одоо тэр хэсгийг харахаар нэлээд амьдралтай, дажгүй болсон шиг санагддаг. Найруулагч Н.Ганхуяг бид хоёр сүүлд "Хэлтгий заяа” киног хамтарч хийж байсан.

Энэ киноны зургийг Хэнтий аймгийн Мөнгөнморьтод авсан. Хэдийгээр кино төсөв мөнгөний хувьд ч, нөхцөл байдлын хувьд хүндрэлтэй бүтсэн ч үзэгчдийн хайртай бүтээлийн нэг болсон. Энэ нь гол дүрийн сонголтоос ихээхэн хамаарахаас гадна Ж.Мөнхбат аварга, М.Мөнгөн арслан зэрэг гайхамшигтай хүмүүсийн дүрийг хальсанд мөнхөлсөнтэй холбоотой санагддаг. Энэ мэт Монголын кино урлагт төдийгүй Монголын ард түмний цэнгэн хүртэх оюуны таашаалд  хальсны киноны гүйцэтгэсэн үүрэг их юм” хэмээн бүтээсэн бүхнээрээ бахархан суух буурлууд минь урт насалж удаан жаргаасай. 

ЭНЭ ЦАГИЙН КИНОЧИД АХМАДУУДАА ЗӨВЛӨХӨӨР Ч БОЛОВ АЖИЛЛУУЛЧИХВАЛ...

Орчин цагийн монгол киног үзэгч, судлаачид арилжааны болчихлоо гэж дуугараад байгаа. "Дандаа зоосны нүхээр харж кино хийж байна” гэх шүүмж нэлээд сонсогддог. Тухайлбал, үзэгчдийн сэтгэлд хоногшсон дүр, дүрс алга болсон. Ягаан Гажид шиг, Итгэлт баян шиг, "Анхны алхам”-ын "Ингээд л миний нэр байдаггүй юм” гэдэг галч өвгөн шиг, Багаяа шиг, дүрийг үзэгчид нэхээд байна. Энэ бүхнийг эргэцүүлээд бодохоор "Монголкино” үйлдвэрийн мандан бадралын үед зохиол, найруулга, жүжигчид нь сайн байж. Жүжигчид маань ч дүрдээ ордог байж. Дуу оруулалт, өгүүлэмж нь гайхалтай сайхан байж. Үр дүнд нь сэтгэлд мөнхөрсөн олон сайхан дүр бүтжээ.

Харин өнөөдөр  Монголын кино урлагт энэ бүхэн алга болсоор, дурсагдах хэмжээнд хүрч байгааг онцлоё. Уран бүтээлчдийн хандлага хэт мөнгө шүтсэн харилцаа руу хэлбийчихсэн. Мэргэжлийн зохиолчтой кино баг, продакшн алга байгаа нь орчин цагийн кино урлагийг ядруухан болгоод байна. Гэтэл авьяас гэдэг угаас төрмөл. Гэтэл олдмол авьяастнууд орлого бодож энэ салбарт орж ирээд байгаа нь ахмадуудын үг, сургаалхэрэгтэй байгааг илтгэнэ. Тиймээс орчин цагийн киночид минь, ахмадуудынхаа туршлагыг нэвтрүүлж, кино багтаа ядаж зөвлөхөөр ч болов ажиллуулаач.

 ЭХ СУРВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex