“Ноён эмэгтэй” киноны зохиолч Г.БЯМБАС ҮРЭН: Уран бүтээлчид бид нийгэмд уран бүтээлээрээ дамжуулан, хүчтэй дуугарч байх хэрэгтэй

0

“Ноён эмэгтэй” киноны зохиолч Г.БЯМБАС ҮРЭН: Уран бүтээлчид бид нийгэмд уран бүтээлээрээ дамжуулан, хүчтэй дуугарч байх хэрэгтэй

-Сайн байна уу. Киногоо нээсэнд нь баяр хүргэе. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

          -Баярлалаа. Намайг Ганбатын Бямбасүрэн гэдэг. "Сити” их сургуулийг 2012 онд мюзклын жүжигчин мэргэжлээр төгссөн. Хувьсал продакшнд ес дэх жилдээ ажиллаж байна. Жүжигчний мэргэжил хүнийг маш олон талаар хөгжүүлдэг гайхалтай мэргэжил юм. 2018 оноос хойш кино зохиол бичиж байна. "Ноён эмэгтэй” кино миний гурав дахь уран бүтээл болон гарч, бүх кино театруудаар үзэгчдэд хүрч байна.

-Урлагийн юу таныг татаж, урлагийн хүн тэр тусмаа жүжигчин болохоор шийдсэн бэ?

          -Би арван жилээ орос сургуульд төгссөн. Ахлах ангид байхад багш маань надад "Чи их гоё хоолойтой шүү, дуучин болоорой” гээд надаар Орос романс их дуулуулдаг байсан. Өсвөр насны хүүхдэд тэр нь маш их урам өгч, нээрээ л би дуучин болж чадах юм байна гэж боддог болсон.  Тэгээд арван жилээ төгсөөд дуучин болохоор шийдээд бэлтгэж байсан. Тухайн жил манай "Сити” их сургууль анх удаа мюзклын жүжигчний ангийн элсэлтээ авч, Ц.Батнайрамдал багшийнхаа шавь болж байлаа. 

-Хувьсал продакшинд орсон түүхээ хуваалцаач?

          -Оюутан байхдаа "Тэнгэрийн хүү” жүжгийн олны хэсэгт ажиллаж байх үедээ Урнаа эгчтэйгээ танилцсан. Их сургуулиа төгсөөд сургуульдаа туслах багшаар ажилладаг байлаа. Тэр үед найз маань надад Хувьсал продакшн уран бүтээлч шалгаруулж авна гэх зарыг явуулаад, хамт хоёр шатны шалгаруулалтад орж, тэнцэж байсан даа.

-Үзэгчид У.Уранчимэг жүжигчнийг их хатуу хүн гэж харах тал байдаг шүү дээ. Та дэргэд нь байдаг хүний хувьд юу гэж хэлэх вэ?

          -Урнаа эгч маань үргэлж шинэ юм хийхийг эрмэлзэж байгаа залуу хүмүүст үргэлж боломж олгож, дэмждэг. Хатуу харагддаг байж магадгүй гэхдээ маш зөөлөн хүн.

-Кино зохиол бичихэд хэр хүндрэлтэй байв. "Ноён эмэгтэй” киноны зохиол хэр хугацаанд бүтсэн бэ?

          -Анх 2018 онд У.Уранчимэг эгч маань надад кино зохиол бичиж санал тавьж, итгэл хүлээлгэж, "Тэнгэрээс буусан од” киноны зохиолыг бичиж, дууг нь дуулж байлаа.  Кино зохиол бичнэ гэдэг ганц миний хөдөлмөр биш.  Хамт олонтойгоо аль хэсэгт засах, яаж сайжруулах тал дээр ярилцаад хамтарч ажилладаг.  Энэхүү зохиолоо үргэлжилсэн үгийн нэрт зохиолч С.Жаргалсайхан гуайн "Бид эрчүүдийг хүснэ” жүжгийн зохиолоос сэдэвлэн бичсэн.  Уг жүжгийн зохиол дээр бол БНСУ-ын шоронд хоригдож, эх орондоо буцахыг хүсэж, гэр бүлээ санасан дөрвөн эмэгтэйн тухай гардаг. Харин үүнийг кино зохиол болгоход дөрвөн дүр маань 16 дүр болон задарч бичигдсэн.

-Яагаад "Ноён эмэгтэй” гэж нэрлэсэн юм бэ?

          -Эмэгтэй хүнийг хэзээ ч ноён гэж хэлдэггүй, хатагтай гэж хүндэтгэж дууддаг шүү дээ. Харин бид эр хүнийг ноён гэж дууддаг. Гэтэл өнөөгийн нийгэмд ноён шиг байх ёстой эрчүүд маань төдийлөн сул дорой байх гээд байна л даа. Жил ирэх тусам өрх толгойлсон эмэгтэйчүүд их болж, нийгэмд эмэгтэйчүүд хүчтэй байхаас өөр аргагүйд хүрч байна. Тэгэхээр ноён нь ноён шиг байгаасай гэсэн далд санааг агуулсан. Эмэгтэй хүн ноён шиг бус хатагтай шиг эрх ялдам, хамгаалуулсан баймаар байна шүү дээ.

-Кино зурагт авалт хаана хийгдсэн бэ?

          -Хоёр сарын турш Дархан хотод байрлаж кино зураг авалтаа хийсэн. Манай зураачдын баг агуулахыг хоёр давхар шорон болгон засаж шоронгийн зураг авалтаа хийсэн. Дархан хот хуучны барилгууд ихтэй учир 2000 оны үеийг   харуулсан зураг авалт хийхэд маш тохиромжтой байсан. Дээрээс нь иргэд маш сайхан харилцаатай, кино урлагийг дэмжигчид гэдгийг онцлон хэлмээр байна. Ганц цэгнээс эхэлсэн зохиол маань бүхэл бүтэн уран бүтээл болоод гарахыг харах мэдрэмж үнэхээр сайхан байлаа.

-"Ноён эмэгтэй” киноны зохиолыг бичихээс гадна дүр бүтээсэн шүү дээ. Дүрийнхээ талаар яриач?

          -Миний хувьд Туул гэх туслах дүрийг бүтээсэн. Хайр дурлал гэдэг мөнхийн хуучрашгүй сэдэв шүү дээ.  Хэдий шорон ч гэлээ тэнд хүн байгаа л юм чинь хайр сэтгэл бүхий л зүйл байгаа. Туулын дүрийн хувьд  хайр сэтгэлийг харуулсан, гэгээлэг дүр л дээ.

-Энэ кино өмнө "Хувьсал” продакшны хийж байсан бүтээлүүдээс юугаараа онцлог вэ, юуг харуулахыг зорив?

          -Мэдээж бид кино болгон дээрээ өөр өөр мессежийг үзэгчддээ хүргэхийг хичээж ажилладаг. Энэ удаагийн уран бүтээлээрээ эмэгтэйчүүдийн эрхийн эрхийг хөндөхөөс гадна эр хүн гэдэг эмэгтэй хүний амьдралд хэр чухал болохыг харуулахыг зорьсон. Манай кинонд зургаан эрэгтэй дүр байгаа. Яагаад эрэгтэй дүр бүдэгхэн байгаа нь учиртай. Эр хүн сул дорой, буруу бодоод эмэгтэй хүнд түшиг тулгуур болохгүйгээр ганцаардуулах юм бол эмэгтэй хүн яаж зовж, алдаа хийж, амьдралаа ганцаараа нуруун дээрээ үүрч яваад байгаа юм аа гэдгийг хэлэхийг хүссэн. Киногоо үзээд үзэгчид маань ойлгох байх. Эрчүүдийг өмөөрөх, буруутгах хэсэг ч гарна. Товчхон хэлэхэд энэ киноноос эрчүүд  маань нээрээ бид нар чинь энэ амьдралыг авч явах ноён нуруутай хүмүүс учраас ямар байх ёстой юм бэ, эмэгтэй х

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.