Ц.Адъяасүрэн: Одоо хийх гэж буй Үндсэн хуулийн өөрчлөлт бол луйвар
1960 онд бол ардын аж ахуйтнуудыг бүгдийг нэгдэлжүүлэх буюу хоршоололд хамруулан иргэдийн хувийн өмчийг бүрэн устгаж улсын мэдэлд хураан авч сэтгэл нь ханаж, ард иргэдээ үг дуугүй захирагдах болгож, өөрсдийнхөө атганд оруулж аваад түүнийгээ баталгаажуулж социализмын материал техникийн бааз гэгч хоосон мөрөөдлөө байгуулах зорилгоор боловсруулсан Үндсэн хууль юм.
Ер нь Үндсэн хуулийг өөрчлөөд ямар зорилгод хүрэх, үр дүнг нь нийгэм яаж хүртэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ нь маш бүрхэг. 2019 онд Үндсэн хуулийг өөрчилж давхар дээлтэй болж бяр хүчтэй болоод авбал бид төрийг удирдаад бүх зүйл шийдэгдэнэ гээд өөрчилсөн. Үр дүн нь хаа байна.
Ер нь Үндсэн хуулийг Шинэ төсөл хэлэлцэх цаг болоогүй, ямар ч шаардлага байхгүй. Улс орны нийгмийн тогтолцоог өөрчлөх тийм үйл явц өрнөөгүй. Магадгүй Орос, Хятадыг дууриаж Ерөнхийлөгчийн маягийн ганц хүний засаглалтай болох далд санаа агуулж байгааг үгүйсгэх аргагүй. Хэрвээ тэгж яривал МАНчид нийгэм, улс төрийн тогтолцоогоо хоёр хөрш шигээ болгох гэсэн санаа агуулж байна гэж бид бас хардах эрхтэй.
Үндсэн хуулийн төсөл гэгчид саналаа өгөх нь хууль бус гэнэн үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь Үндсэн хуулийн төсөл гэгчийг боловсруулаад төрийн эрхийг булааж авдаг үүд хаалгыг нээх гэж байгаа авантурист санаа гэж шууд хэлж бас болно. Мөн шинэ 5 дахь Үндсэн хуультай болчихвол Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтолцоо өөрчлөгдөж байгаа мэтээр харагдах тул Дэлхийн хамтын нийгэмлэг буруугаар ойлгоно.
Бүх асуудал парламентад ард түмний төлөөлөл болсон гишүүд хамтарч зөвлөлдөж байгаад шийдэх тогтолцоогоо боловсронгуй болгож болох юм. ҮХНӨ-ийн хуулиар хоёр шатлалтай болгоод Дээд танхимаас байнгын ажиллагатай Доод танхимаа сонгож баталдаг. Тэдний үйл ажиллагаанд дээд танхим хяналт тавьдаг байх нь зөв.
-Үндсэн хуулийн Цэцийг байгуулах, татан буулгах
Энэхүү хоёр шатлалттай парламентын тогтолцоо нь 20-30 жилийн дараа сонгогчдын боловсрол эрс дээшилж, улс орон хөгжин дэвжихийн хирээр АИХ нь Сенатын танхимруу шилжиж хоёр танхимтай болж өөрчлөгдөн хөгжиж болох юм.
Сэтгэгдэл байхгүй байна.