Зөв зохистой хооллох 7 зөвөлгөө
Таны хийх зүйлсийн жагсаалтад "зөв зохистой хооллох” орсон л байх тийм үү? Бидний ихэнх нь энэ амлалтыг өөртөө өгдөг боловч хэсэг хугацааны дараа хуучин идэх зуршилууд маань аль хэдийн хүрч ирээд тухалчихсан байдаг. Амжилттай хэрэгжүүлж чадаагүйн шалтгаан нь магадгүй та нэг дор хэт олон зүйлийг хийх гэж хичээсэн байх эсвэл та "зөв зохистой хооллох” гэдэг яг юу болох тухай нэг их бодож үзээгүй байх. Зөв зохистой хооллоно гэдэгт хоолоо зөв сонгохоос хамаагүй их зүйл багтана. Энэ нь мөн тохирсон хоолыг тохирсон цагт иднэ гэсэн үг юм. Энд зөв зохистой хооллох талаар 7 зөвлөгөөг дурдлаа.
Өглөө босонгуутаа хоолло. Та дөнгөж сэрэнгүүтээ ямар нэг зүйл идэх албагүй гэхдээ өглөөний ундаа уух нь маш чухал. Өглөөний унд тогтмол уудаг хүмүүс жингээ барьж чаддаг байхад уудаггүй хүмүүс идээгүй хоолоо нөхөхийн тулд өдрийн хоолоо хэтрүүлэн идэх хандлагатай байдаг. Хэрэв та өглөө нэг их юм идэж чаддаггүй бол нэг аяга овъёосонд нунтаг уураг хутган, эсвэл бага зэргийн шинэхэн жимсийг нэг халбага бяслаг эсвэл тарагтай эсвэл нунтаг уураг, сүү, жимсийг холин уургийн ундаа хийж ууж болно.
Хүнсээ цуглуулахаар явахаасаа өмнө хоолло. Хэрэв өлсөж байгаа үедээ хүнсээ цуглуулвал та чихрийн дэлгүүрт орсон хүүхэд шиг л байх бөгөөд танд бүх зүйл л амттай, авчихмаар санагдана. Гарахаасаа өмнө уураг агуулсан шоколад, бага зэргийн жимс эсвэл атга самар идэхэд танд бүх зүйл авмаар санагдахгүй. Мөн авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж түүнийгээ ягштал дагаж мөрдөөрэй.
Өөх тос идэхдээ зөв зохистой хоолло. Бид хоол тэжээлд багахан хэмжээний өөх тосыг заавал агуулагдах ёстой байдаг гэвч бидний ихэнх нь дэндүү ихийг иддэг. Загас, модны самар, олив, авокадо жимс зэрэгт байгалаасаа агуулагддаг зарим төрлийн өөх тос нь бусад өөх тостой харьцуулахад эрүүл байдаг юм. Эрүүл өөх тос нь хоолонд амт нэмдэг учир саладандаа авокадо жимс, самар эсвэл жигнэсэн ногоондоо жаахан оливийн тос нэмэн хачирлаж болно.
Дасгал хийхийнхээ өмнө хоолло. Та ялангуяа өглөө эрт дасгал хийдэг бол дасгал хийхийнхээ өмнө эрч хүчээ сэлбэх хэрэгтэй. Хэрвээ өмнө нь хооллох цаг зав бага байдаг бол смүүти, шөл эсвэл тараг зэрэг амархан шингэдэг хоолнууд танд яг тохирно. Хэрэв гарахаасаа өмнө хоолоо шингээх хангалттай цаг танд байгаа бол эрч хүч авах зорилгоор буудайны бүтэн үрийн талх, бор будаа, гоймон, жимс, ногоо зэрэг эрүүл нүүрс усыг их хэмжээгээр агуулсан хоол идээрэй.
Дасгал хийснийхээ дараа хоолло. Дасгал хийсний дараа таны бие махбод эрч хүчгүй болдог тул дасгал хийж дууссанаас хойш 30-45 минутын дотор заавал хооллохыг хичээгээрэй. Таны булчин нүүрс усныхаа нөөцийг сэлбэх зорилгоор жимс, ногоо, үр тариаг мөн сэргэх зорилгоор бага зэргийн уураг авахыг хүсдэг.
Гадуур хооллохоосоо өмнө хоолло. Одоо үед бид гадуур маш их хооллодог болсон учир гадуур хооллох гэдэг нь нэг их сүртэй зүйл биш болсон. Гадуур хооллох үедээ үнэтэй хоол авах хүслээ хойш тавиарай. Хэрэв та калорио багасгахыг хичээж байгаа бол нэг хоолыг найзтайгаа хувааж идэн өөртөө салад нэмж захиалаарай. Эсвэл цардуул ихтэй хачирыг идэхгүй үлдээж оронд нь ногооноос хоёр дахин ихийг идэж болно. Амтлагч, соус зэргийг тусад нь авсанаар та тэдгээрээс хэр их идэхээ өөрөө хянах боломжтой.
Оройн цагаар зөв хоолло. Маш олон хүн өдрийн турш маш бага зүйл иддэг эсвэл бүр өглөөний цай, өдрийн хоолыг идэхгүй өнгөрөөдөг боловч оройн хоол болон унтахаасаа өмнө маш их хэмжээний калори агуулсан хоол идчихдэг. Гэвч идэх ёстой зүйлийнхээ ихэнхийг оройн цагаар идэхэд таны тархи болон булчин өдрийн турш биеийн хүчний болон оюуны хөдөлмөрт шаардагддаг эрч хүчээ авч чаддаггүй. Тиймээс оронд нь нэг өдөрт авах ёстой калорио хоолнууд болон зуушнууддаа тэнцүү хуваарилан авах хэрэгтэй. Хэрэв оройн хоолны дараа иддэг зууш таны жинг нэмэхэд нөлөөлж байвал оройн хоолоо идэнгүүтээ шүдээ угааж заншаарай. Энэ нь "өнөөдрийн хувьд идэх ёстой зүйлээ идэж болсон” гэдгийг танд сануулах хамгийн шилдэг аргуудын нэг юм.
Сэтгэгдэл байхгүй байна.