Цэн.Эрдэнэбат “Морин хуур, найрал хөгжмийн концерт-найраглал

0

Цэн.Эрдэнэбат “Морин хуур, найрал хөгжмийн концерт-найраглал

Мэргэжлийн хөгжмийн зохиолчдын хүсэн хүлээж байдаг "Алтан намар” наадамд хөгжмийн зохиолч Цэн.Эрдэнэбат жил бүр уран бүтээлийн олз омгоо тайлагнан, шинэ эрэл хайгуулынхаа дүнг үзэгчдэдээ хүргэдэг билээ. Энэ жилийн наадамд ч тэрбээр концерт- найраглал хэмээх өвөрмөц төрлөөр ганзагаа мялааж, морин хуурчдын урын санг нэгэн шинэ бүтээлээр баяжууллаа.

XXI зууны хөгжмийн зохиолчдын бүтээлүүдэд концертын төрөл онцлох байр сууринд байсаар, энэ төрлийн бүтээлүүд нь мэргэжлийн хөгжмийн урлагийн бараг бүх салбарт онцгой үүрэг гүйцэтгэсээр байна. Манайд ч мөн хөгжмийн зохиолчид маань энэ төрлийн бүтээлүүдээр ялангуяа үндэсний хөгжмийн зэмсгүүдийн (ялангуяа морин хуур, ятга г.м) асар их техникийн боломж, бүтээлч чадавхийг нээсээр байгаа билээ. Өнөө цагийн хөгжмийн, тэр үндэсний хөгжмийн зэмсгийн салбарт хөгжмийн зохиолчид холимог төрөл бүтцийн бүтээлүүдээр баяжилт хийх болсон нь ажиглагддаг бөгөөд ийм хандлага нь юуны түрүүнд концертын төрөлд давамгайлж, энэ төрлийн бүтээлүүд нь зохиомж-драматургийн шийдэл, аялгуу, сэдэвчилсэн бүрэлдэхүүн хэсгийн хувьд хичнээн олон янз байж болохыг харуулж байдаг. ХХ зууны сүүл үеэс тод ажиглагдах болсон концертын төрлийн хөгжлийн олон талт хэв шинж биднийг энэ төрлийн зарчмуудыг олон түвшний тогтолцоот хэлбэрээр нэгтгэж үзэхэд хүргэж байгаа билээ. Энэ үүднээс үзвэл хөгжмийн зохиолчийн энэхүү концертыг дараах байдлаар тодорхойлж болно.

Хүснэгт 1. Концертын хэв шинжийг тодорхойлохуй

Хэв шинж

Онцлог

1

Найралжуулгын хэв бүрэлдэл

Гоцлол

2

Үзэл санаа, баримтлал

Виртуоз

3

Хэв маягийн хамаарал

Үндэсний хэв шинжит

4

Төрөл зүйлийн

Холимог /концерт + найраглал/

5

Хэлбэр бүтэц

3 ангит

6

Гоцлол, найрлын харилцан үйлчлэлийн хамаарал

Гоцлол давамгайлсан

 

Хөгжмийн зохиолчийн бүтээлүүд нь сэдлийн хөгжүүлэг, хэлбэр бүтцийн уялдаа, холбоогоороо нэлээд өвөрмөц байдаг. Хөгжмийн хэлбэр нь төрөл бүрийн шинж чанартай хэдий ч цаг хугацааны хувьд нягт холбоотой бөгөөд хөгжмийн зэмсгүүдийн илэрхийлэл, боломжийг эрж хайх, турших нь түүний анхаарлын төвд байдаг гэж болмоор. Зохиолч симфони найрал хөгжмөөс эхлээд үндэсний, өрнийн олон зүйлийн хөгжмийн зэмсгийн дуугаралтад тулгуурлан, зохиомж найруулгын шинэлэг санаа, ололтуудыг ашигладаг нь энэ удаад ч биеллээ олжээ. Үүнийгээ илэрхийллийн арга хэрэгслүүдтэй уялдуулснаар энэ бүхэн нь түүнд санаагаа бүрэн хэрэгжүүлэх боломжийг олгодог ажээ.

Зэмсэгт хөгжмийн 2 том төрлийг нэгтгэн драматик шинж чанартай, бүтэц, зохион байгуулалтын чөлөөт хэв маяг, сэтгэл хөдлөлийн баялагаар тодорхойлогдох туульсын шинжтэй энэ концертоо туурвихдаа хөгжмийн зохиолч удаан, хурдан, удаан буюу:

₋I анги – Larghetto

₋II - Allegro

₋III - Largo

гэсэн 3 ангиар тодорхойлсон нь найраглал хэмээх нэрэнд дүйлгэхийг зорьсонтой холбоотой юм.

Энэхүү найраглал концертод зохиолч хүмүүний оршихуйн философийн асуудлуудын нэг болох хувь хүн ба нийгмийн харилцааны асуудлыг хөндсөн мэт санагдах бөгөөд энэ утгаар уг концертын үзэл баримтлалыг уламжлалт симфонитой ч нэгтгэн үзэж болох мэт. Энэ бүтээл нь эрч хүч, араншин төрхөөрөө ялгарч байгаа бөгөөд оргил мөчид сэтгэлийн их хүсэл тэмүүлэл мэдрэгдэнэ.

Концертод гол соло тембрийг /морин хуур/ дөвийлгэн зохиолын илэрхийлэлд жинтэй хувийг оноосон нь Цэн.Эрдэнэбатын энэхүү концертод гол баатрын онцгой наманчлалын өнгө аясыг бүрдүүлжээ. Ер нь хөгжмийн зохиолчийн зан чанар, түүний гүн гүнзгий мэдрэмж, зохиолын элементүүд дэх бэлгэдэлт шинж төрх нь түүний бүтээлүүдэд гайхалтай нөлөө үзүүлж, оюун санааны тодорхой өндөрлөгт хүргэдэг нь ажиглагддаг. Түүний зохиол дах тембрийн үүрэг нь л гэхэд зөвхөн хөгжимдүүрийн физик (акустик) шинж чанар, хөгжимчний ашиглах дуу авиаг гаргах шинж чанараас хамаарах зэмсгийнхээр зогсохгүй эгшгүүдийн харьцаагаар тодорхойлогдох дуурьсахуйн /гармонийн/, чалхын /регистр/, хэв барилын /фактурын – эгшгүүдийн байршил, зайн харьцааны төлөв байдал/ гээд олон талт үзэгдэл маягаар тусгалаа олсон байна.

Цэн.Эрдэнэбатын хөгжимчдийн болоод судлаачдын анхаарлыг байнга татдаг хөгжмийн илэрхийллийн хэрэгслийн баялаг байдал (кварт-квинтийн харьцаат аялга дуурьсалын зонхилол, хэм хэмнэлийн томъёолол болон бусад) энэ удаад ч мөн содон мэдрэмж төрүүлнэ. Сэдлийн хувиргал, хэмийн солигдол, хүчтэй, сул хувийн "шилжилтүүд” эрчимийн болон дотоод сэтгэлийн мэдрэмжийг өвөрмөцөөр илэрхийлэн байна. Энэ нь зохиолын эхнээс л мэдрэгдэнэ. Тухайлбал: Концертын эхний ангийн гол сэдвийн эхлэл таниулга хэсэгт л гэхэд бараг айзам бүрт өөрчлөгдөх /4/4, ¾, 4/4, ¾, 6/4, ¾, 5/8, ¾ г.м/ хэмжээний хувиудын хуваарилалт нь сэтгэл хөдлөлийн тогтворгүй, тодорхой бус, хязгааргүй эрх чөлөөг илтгэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Бидний "сэтгэл” гэж нэрлэдэг дотоод мэдрэмжийг л хөгжмийн найруулгын арга техникээр илэрхийлсэн нь энэ. Ер нь хөгжмийн зохиолчийн бүхий л бүтээлд тусдаг мэдрэмж ба учир шалтгааны хамаарлыг ч энэ бүтээлээс олж сонсож болно. Эндээс зөн совин, сэтгэл, оюун ухаан гэх мэт мэдрэмжийн ойлголтуудыг ч харьцуулах боломжтой.

 


Зохиолын гол санаа нь төрөлх эх нутагаа санагалзан, байгаль дэлхийгээ шүтэн бишрэх үзэлтэй холбоотой гэж болохоор бөгөөд энэхүү бүтээлийн нэгдмэл хүчин зүйл нь туульсын сэтгэлгээний зарчим юм. Концертын хэсэг, ангиудын үйл өрнөлд дээрх сэдэл /хэмнэлийн, хэв барилын хувирлаар/ өвөрмөцөөр илрэн концертын хэсэг бүрээс тод мэдрэгддэг. Чухам энэ сэдэл нь зохиолын гол санааг зангидаж, нэвт хөгжүүлгийн зарчмаар концертын 3 ангийг холбож байна.

1 ангийн хувьд Морин хуурын гоцлолоор эхлэх сэдлийн таниулга /оршил гэж болохоор/, төгсгөл хэсэгтэй чөлөөт хөгжүүлгийн зарчимд тулгуурласан нийлмэл 3 хэсэгт хэлбэртэй.

Хүснэгт 2. Концерт найраглалын 1 ангийн бүтэц

Бүтэц

Оршил

А

B

C

Каденц

Төгсгөл

Хурд

Larghetto 60

Animato 100

Largamento 55

Цифр

 

1 - 4

5 - 10

11 -18

19

20

Агуулга дүрслэл

Хүүрнэмж

татлага

Нэгдмэл

 

 

 

Сэдвийн таниулгыг гоцлол хөгжмийн зэмсэгт оноосон хийгээд эхлэл хэсгийн фактурын сийрэг, тунгалаг шийдэл нь зохиолын туульсийн хүүрнэмжит шинж төрхийг тодруулан байгаа юм. Сэдвийн таниулгын хөгжил нь хэсэг тус бүрд хувилбарлагдан гарч ирэх бүрдээ хил хязгаараа өргөжүүлэн тэлсээр байгаа нь илүү хүчтэй мэдрэмжийг төрүүлнэ.

2 анги нь (Allegro) мөн л бүтцийн хувьд чөлөөтэй, хурдан шийдэлтэй, гоцлол хөгжимчний хувьд хэмнэлийн өргөн пассажуудаар тодорхойлогддог. Энэ хэсэгт найраглалын төрлийн шинж чанарыг монотематизмын элемент бүхий нэвт хөгжүүлгийн арга барилын давамгайлал, агуулгын далд зарчмаар илрүүлж болох бол концертын сэтгэлгээний онцлог нь гоцлол хөгжимчний техникийн болон сэтгэл хөдлөлийн маш нарийн төвөгтэй хэсгүүдэд илэрдэг. Морин хуурын хувь нь 2-р ангийн туршид бараг тасралтгүй сонсогддог бөгөөд гоцлол хөгжимчин энд бүх гол сэдвийг удирдан чиглүүлэх, боловсруулах үүрэг хүлээсэн мэт байна.

Концертын төгсгөл анги нь зохиолын өвөрмөц үзэгдэл юм. Зохиомжийн хувьд 8/8 хэмжээнд тоглогдох үндсэн сэдэв эхний ангитай шууд гүүрэн холбоос үүсгэдэг. Туульсын уламжлалыг ийм маягаар гол сэдвийг боловсруулан ашигласнаар ажиглаж болно.Концертын холимог төрлийн шинж чанарыг юуны түрүүнд энэхүү туульсын зарчим, мөн түүний уран зураглал тодорхойлж байна. Хөгжмийн 8/8 гэх мэт тийм ч түгээмэл бус хэмжээ нь мөн л үүнтэй холбоотой ажээ.

Зохиогч ардын аялгуу, дууг шууд ашиглахаас зайлсхийдэг ч концертын 3-р ангидаа "Самгалдай” хэмээх дархад дуунаас эш татан туслах сэдэвээ тодорхойлсон нь төгсгөл руу чиглэсэн хөгжилд онцгой эрч хүч, хүсэл тэмүүллийг өгч байгаа ба энэ нь "шинэ зүйлийн эхлэл, оюун санааны амар амгаланг бэлэгдэх” мэт сэтгэгдэл төрүүлж байгаа юм.Зохиолд агуулагдах сонорийн эгшиглэн нь тембрийн бичлэгийн аргатай төгс нийцэн, нөлөө гэхээсээ илүү зохиолын санаа, дүр төрхийг тодруулан нэмэгдүүлж байна.

Ийнхүү төгсгөлийн гуравдугаар ангийн гол сэдвүүд тод, өөдрөг сэтгэлийг илэрхийлэх ба гоцлол хөгжимчний хэсэг, тэр дундаа каденц ньморин хуур хөгжмийн зэмсгийн дуугаралт, дүрслэлийн арвин техникээрдүүрэн, хөгжимчний ур чадварыг жинхэнэ шалгах ажээ.Энэ ангийн хэв барил ньилүү нягтралтай, тутти хэсгүүдийн давамгайллаар ялгагдана. Концертын гүйцэтгэлийн зарчим энд хамгийн тод илэрч байгаа юм.

Энэхүү бүтээл нь хөгжимчинд өөрийн сэтгэлгээгээр боловсруулга хийж, олон төрлийн хөгжимдөх арга техник, штрих, артикуляцийг ашиглах боломжийг олгодгоороо давуу талтай хэмээн уг концертыг анхлан хөгжимдсөн Морин хуур чуулгын хуурч Ц.Анхбаяр хэлж байсан бөгөөд энэ нь хөгжмийн зохиолчийн тухайн хөгжмийн зэмсгийн онцлог, илэрхийлэх боломж бололцооны талаар гүн гүнзгий мэдлэгтэйг харуулж байгаа юм. Морин хуурын хувийн эгшиг тэмдэглэгээг харахад энгийн мэт боловч уян хатан техникийн ур чадваргүйгээр, сайн бэлтгэлгүйгээр энэ бүтээлийг зохих түвшинд гүйцэтгэх боломжгүй юм.

Хөгжмийн зохиолчийн бүтээлч шинэлэг байдал, хувь хүний онцлог шинж чанар нь хөгжимчдийн үзэл бодол, улмаар урын сангийн бодлогод ч мэдэгдэхүйц нөлөө үзүүлсээр ирсэн. Хөгжмийн зохиолчийн бүтээлүүдийг сайтар боловсруулан, олон дахин давтаж, гүн бат ойлгож, идэвхтэй тоглосны дараа хөгжмийн зэмсгийн урлагийг хөгжүүлэх шинэ үе шатыг эзлэн тодорхойлж байгааг нь мэдэрдэг хэмээн хөгжимчид ярьдаг нь нууц биш. Тэрбээр уран бүтээлийн туршлага хуримтлуулан, өөрийн гэсэн өвөрмөц хэв маягийг хэдийнээ бий болгож, хөгжим, гоо зүйн мөн чанарыг эргэцүүлэн дотоод мөн чанараар тодорхойлдог уран бүтээлийнхээ өөр нэгэн цаг үетэй хэдийнээ золгоод буйг энэ бүтээл нь харуулж байна.

Хөгжим судлаач Х.Ариунаа


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex