УИХ-ын 1 тойрогт нэр дэвшигч БАТСҮРЭНГИЙН УРАНГОО-гийн намтар
(Хэл бичгийн ухааны доктор (Ph.D),
Монгол хэл, утга зохиолын багш-судлаач, зохиолч, яруу найрагч)
Монгол улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлаад 10 гаруй жил боллоо. Өдгөө ахиц дэвшил гарсан ч үр дүн хангалтгүй байна. Тухайн хуулийн үр дагаврын үнэлгээ, статистик тоо баримтаас харахад олон нийтийн жендэрийн боловсролыг нэмэгдүүлэх, жендерийн ялгаварлан гадуурхалт, жендерт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр тасралтгүй ажиллах шаардлагатай байна. Тийм учраас улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, зорилтод илүү анхаарч, ХҮН НАМ 50/50 хөтөлбөр эхлүүлсэн. Энэхүү хүний эрхийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлыг хангах зорилгоор 1 тойрогт эмэгтэйчүүдийг төлөөлж нэр дэвшиж байна.
2020 онд УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүдийн хувь буураагүй ч, нэр дэвшсэн эмэгтэйчүүдийн тоо буурсан. Үүгээрээ Азийн орнуудаас дунджаас доогуур үнэлгээтэй байна. Үүнд: Институцийн хүчин зүйл, нийгмийн тогтсон хандлага, жендерийн хэвшсэн ойлголт, эмэгтэйчүүдийн олон нийтэд танигдах, хүлээн зөвшөөрөгдөх байдал, сонгуулийн компанит ажил зэрэг олон хүчин зүйл нөлөөлж байна.
2012 – 544 – 174 -32% - 11 – 14.5%
2016 - 498 – 129 – 25.9 – 13 – 17.1%
2020 – 606 – 151 – 24.9 – 13 – 17.1%
Жендэр гэдэг нь "Хүний эрх”-ийн асуудал. Хэн байхаас үл хамааран хүн бүр хүний ёсоор хүндлэгдэж, сурч боловсорч, ажил хөдөлмөр эрхэлж, айдас түгшүүргүй, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Жендэрийн тэгш байдлыг хангах нь хүний эрхэм чанарыг хүндэтгэж, эрэгтэй, эмэгтэй болж төрснөөс үл хамаарч хүний эрхийг тэгш эдлэхэд нь дэмжлэг үзүүлэхэд оршдог.
Өөрөөр хэлбэл эмэгтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс нийгэмд болоод хувийн амьдралын хүрээнд эн тэгш үнэлэгдэж, тэгш эрх мэдэлтэй байж, хөгжлийн үйл явцад оролцох, үр шимийг нь хүртэх, тэгш боломжоор хангагдана. Байгалиасаа заяасан ялгаатай хүйсийн тэнцвэртэй болон ялгаатай байдал нь хүлээн зөвшөөрөгдсөн, эрх тэгш үнэ цэнэтэй байхыг хэлж буй юм.
Жендэрийн тэгш байдлыг хангах нь улс орны хөгжил дэвшлийн үндэс суурь гэж ойлгож болно. Хүний хөгжил, тэр дундаа эмэгтэй, эрэгтэй хүмүүсдээ эн тэнцүү анхаарч, хөгжүүлэх тухай асуудал юм. Өнөөдрийн тулгамдсан асуудал бол улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх явдал юм. Тийм учраас эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, улс төрийн шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоог хангах зорилгоор нэр дэвшиж байна.
Хүн намын мөрийн хөтөлбөрт: МОНГОЛ ХҮНЭЭ ХӨГЖҮҮЛЭХЭД ОНЦГОЙ АНХААРНА. Боловсролын салбарт ажилладаг "Багш-Судлаач” тул энэхүү багц асуудалд анхаарч ажиллана.
-Багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ.
-Сургалтын их сургуулиас судалгааны их сургууль, судалгааны их сургуулиас инновацийн их сургууль гэсэн хөгжлийн концепцийг хэрэгжүүлнэ.
-Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорт уурилсан, хувийн компаниудтай эрүүл харилцаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд”-ыг бий болгоно.
-Англи хэлийг албан ёсны хоёрдогч хэл болгох бодлогыг тууштай баримтлана.
-Хүүхдийн нүдэнд аюулгүй "дижитал сурах бичиг”-ийг нэвтрүүлнэ.
-"Эрүүл Монгол” хөтөлбөрийн хүрээнд хүүхэд, өсвөр настны бие, сэтгэлийн эрүүл мэндэд онцгой анхаарч, хар тамхины хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлж архи, тамхи, мансууруулах бодис, цахим тоглоом болон бусад бүх төрлийн донтолтоос урьдчилан сэргийлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
-Суурь тэтгэвэр, хэримтлалын тэтгэвэр, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн олон тулгуурт тэтгэвэрийн тогтолцоотой болгоно.
-"Эрүүл мэнд эрхэм баян” хөтөлбөрөөр ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулна.
-Өндөр настнуудада зориулан коммюнити төвүүд байгуулна.
-"Сэтгэл эрүүл Монгол хүн” хөтөлбөрөөр Монгол хүний бие, сэтгэлийн эрүүл мэндийг хамгаалах, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
-Чанарын баталгаатай эмийг хэрэгцээт хүнд хүргэх бүтэц, зохион байгуулалт болон эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлж, эмийн хяналтад олон улсын стандартыг хэрэгжүүлнэ.
-Төрийн өмчит их сургуулиудын удирдлага, хяналтын тогтолцоо, засаглалыг улс төрөөс ангид болгон профессорт суурилсан, хувийн компаниудтай эрүүл харилцаа, хамтын ажиллагаатай байх "Инновацид суурилсан их сургуулиуд”-ыг бий болгоно. Одоо яригдаж буй "Насан туршийн боловсрол” олгох сургалт, судалгаа, шинжилгээ зэргийг хийж, зайны сургалт, цахим сургалт, виртуаль их сургууль зэрэг байгаа газраасаа, чөлөөт цагаараа сурч боловсорч, насаараа мэргэжил эзэмшиж, түүгээрээ ажиллаж амьдрах нөхцөл боломжийг төрийн бодлогод суулгаж өгөх зэрэг ХҮН НАМ-ын мөрийн хөтөлбөрт тусгасан боловсрол, соёлын чиглэлийн асуудлуудыг онцгой анхаарч ажиллана.
НАМТАР:
1975 онд 01-р сарын 24-нд Архангай аймгийн Эрдэнэмандалд сумын Эрдэнэ-Уул багийн "Мухар”-ын өвөлжөөнд төрсөн. Нөхөр Ж.Дамдинсүрэн, хүү Д.Алтангадас, охин Д.Мишээлнарын хамт амьдран суудаг.
БОЛОВСРОЛ:
1982-1992 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын 10 жилийн дунд сургуулийг төгсөж, бүрэн дунд боловсрол
2000-2004 онд Их Монгол Дээд Сургуулийн "Монгол хэл, уран зохиол судлаач-багш” мэргэжилтэй.
2004-2006 онд МУБИС-ийн Уран зохиолын шинжлэх ухааны магистрын зэрэгтэй төгссөн.
2006-2019 онд МУБИС-ийн Хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
2016-2017 онд Удирдлагын академийг "Төрийн захиргааны менежмент” мэргэшил эзэмшсэн.
2004 онд доктор П.Батхуягийн удирдлага дор "МОНГОЛ ХЭЛНИЙ НАЙРУУЛГЫН ТӨРЛҮҮДИЙН ӨГҮҮЛБЭРИЙН ОНЦЛОГИЙГ МАТЕМАТИК СТАТИСТИК АРГААР ТООЦООЛОН ГАРГАХ НЬ” сэдвээр баклаврийн диплом хамгаалж, 2006 онд МУБИС-ийн Уран зохиолын шинжлэх ухааны магистрт суралцаж, доктор, профессор Д.Оюунбадрахын удирдлага дор "ХҮРЭЭ ДУУНЫ ШҮЛГИЙН УРАН САЙХНЫ ОНЦЛОГ”сэдэвт бүтээлээр магистрын зэрэг хамгаалж, 2019 онд доктор, профессор Ч.Жачин багшийн удирдлага дор "МОНГОЛ ЕРӨӨЛ, ТҮҮНИЙ ТУУРВИЛЫН ОНЦЛОГ” сэдвээр нэг сэдэвт зохиол бичиж, хэл бичгийн ухааны доктор (Ph.D)-ын зэрэг хамгаалсан.
АЖЛЫН ТУРШЛАГА:
2004-2019 онд Их Монгол Дээд Сургуульд багш, цагийн багш
2006-2010 онд Идэр Дээд Сургууль багш, Монгол хэл, сэтгүүл зүйн тэнхмийн эрхлэгч
2010 онд МЕГАВАТТ ГРУПП-ийн хэвлэлийн төлөөлөгч
2011-2012 онд МЕГАВАТТ ГРУПП-ийн "Хасу холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
2014-2015 онд МУБИС-ийн лицей сургуульд монгол хэл, уран зохиолын багш
2012-2017 онд СУИС-ийн Театр Урлагийн Сургуулийн Урлаг судлал, утга зохиолын тэнхимд багш
2020 оноос Глобал Удирдагч Их Сургуульд багш зэргээр ажиллаж байна.
СОНГУУЛЬТ АЖИЛ:
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн
Монголын Зохиолчдын Эвлэлийн Хяналтын зөвлөлийн дарга МЗЭ-ийн салбар зөвлөл Архангай аймгийн утга зохиолын ХАНТАМИР ТӨВ-ийн гүйцэтгэх захирал
Архангай аймгийн Эрдэнэмандал сумын УБ дахь нутгийн зөвлөлийн удирдах зөвлөлийн тэргүүлэгч гишүүн, нарийн бичиг
"Утгын бумба” яруу найргийн дугуйлан удирдан хичээллүүлдэг.
ШАГНАЛ, УРАМШУУЛАЛ:
2007 он Сарангоо ээж нийгэмлэгийн хүндэт тэмдэг
2009 он МЗХ-ны "ТЭРГҮҮНИЙ ЗАЛУУ” алтан медаль
2011 он МЭХ-ны ХҮНДЭТ МЕДАЛЬ
2012 он МЭХ-ны ХҮНДЭТ МЕДАЛЬ
2016 онд МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН (МУБТА)
2018 онд МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН (МУСТА)
2017 онд МЗЭ-ийн Г.СЭР-ОДЫН НЭРЭМЖИТ ШАГНАЛТ ЯРУУ НАЙРАГЧ
2019 онд МОНГОЛЫН ЗОХИОЛЧДЫН ЭВЛЭЛИЙН ШАГНАЛТ ЗОХИОЛЧ
2021 Архангай аймгийн ЗД-ын ЖУУХ БИЧИГ
2023 онд "ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ” медиалиудаар шагнуулж байсан.
Боловсрол, урлаг, соёл, уран зохиолын чиглэлээр ажиллаж, 10 гаруй бие даасан ном хэвлүүлж, 10 гаруй хамтын ном бүтээл, 30 гаруй ном эмхэтгэж, өмнөх үг бичиж, редактор хийж, эрдэм шинжилгээний ажил бичиж, олон дуу зохиож олны хүртээл болгожээ. Өдгөө 1 шүлэг, 1 өгүүллэг, 1 тууж, 1 роман зэрэг номууд бичиж байна.
Сэтгэгдэл байхгүй байна.