Дильма Русефф: Бид бууж өгдөггүй
Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеффтэй Германы"Дойч Велле” агентлагийн сэтгүүлчийн хийсэн ярилцлагаас хөрвүүлэн хүргэе.
-Та Европын орнуудад айлчлах гэж байна. Европын холбоо болон Карибын тэнгисийн бүс нутаг дах орнуудын хамтарсан дээд хэмжээний уулзалтаас та юу хүсэн хүлээж буй болон хоёр тивийн хооронд тогтсон харилцаа ямар төвшинд байгаа тухай ярина уу?
-Европ нь манай бүс нут-гийн хувьд стратегийн чухал харилцаатай. Мөн Европ бол нэг дээвэр дор нэгдсэн байгууллагын хувьд худалдаа, хөрөнгө оруулалтын гол түнш юм. Бид энэ харилцааг цаа-шид улам өргөжүүлэх сонирхолтой.
-Латин Америкийн бүс нутагт бий болж буй Меркосул нэртэй нэгдсэн зах зээл болон Европын холбооны хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах тухай хэлэлцээр 20 жилийн турш үргэлжилж байна. Энэ гэрээг яагаад батлаагүй хэвээр байна вэ?
-Бразиль улс тус гэрээг их чухалд тооцож, энэ ондоо багтан батлахад бэлэн байна. Энэ бүхэн хоёр талын аль алинаас хамаарна. Оролцогч бүх орон бэлэн болох нь чухал. Гэхдээ гэрээний дагуу Меркосул болон Европын холбооны хооронд байгуулах гэрээнүүд нь оролцогч орнуудыг чөлөөт худалдааны гэрээнд тус бүртээ өөр хурдтайгаар нэгдэх боломж олгоно. Бид нэгдэн энэ талаар хэлэлцэхийг зорьдог боловч миний хувьд Бразилийн зүгээс гэрээг аль болохоор хурдан батлуулахын төлөө ажиллана. Дараагийн дээд хэмжээний уулзалт ирэх онд Бразилиа хотноо болно.
-Бразиль улс дэлхийн хэмжээний гүрний хувьд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд суудалтай болохыг зорьж ирсэн. Харин сүүлийн үед дэлхийн улс төрийн асуудалд сонирхол буурсан мэт харагддаг. Энэ талаар бие дааж юмуу Германтай хамтраад ямар нэг шинэ санаачилга бэлтгэсэн үү, эсвэл одоогоор таны хувьд дотоод дахь улс илүү чухал байна уу?
-НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх өөрчлөлт бидний хувьд маш чухал. Бид Германтай хамтран энэ талаар зохион байгуулалттайгаар тэмцэл өрнүүлж буй бүлэгт багтдаг. Аюулгүйн Зөвлөл өнөөгийн дэлхий ертөнцийн бодит байдлыг тусгаагүй. Мөн одоогийн бүтэц нь дэлхийд тулгарч буй бэрхшээлүүдийг шийд-вэрлэх чадваргүй. Бид НҮБ-ыг шинэч лэх тухай санаачилгаа тууш-тай баримталж буй тул ухарч няцахгүй. Өөр нэг сорилт бол олон улсын санхүүгийн байгууллагууд юм. ОУВС, Дэлхийн банкны эрх мэдлийн хуваарь дэлхийн дахин дахь эдийн засгийн бодит байдалд нийцэхгүй байна.
-Венесуэлд сөрөг хүчнийхнийг нухчин дарж буй талаар тодорхой байр сууриа илэрхийлээгүй гэж таныг шүүмжилдэг. Энэ талаар таны бодол?
-Биднийг урьд Кубатай харил-цаагаа тасалж байсны нэгэн адил Венесуэлээс нүүрээ буруулна гэж олон хүн хүлээж байсан. Бид нийгмийг хэрхэн удирдах талаар эрс өөр бодолтой ч эцэст нь Кубатай харилцаагаа сэргээсэн. Ямартай ч дэмжих нь хамгийн зөв сонголт гэж үздэг. Кубын хувьд өөрчлөлтийг дэмжинэ. Одоо америкууд ч гэсэн өөрчлөлт хийхээр болж, Б.Обама болон Р.Кастро нар харилцаагаа сэргээж буй нь Латин Америк дахь хүйтэн дайныг төгсгөл болгож буйг бид дэмждэг. Бид Кубын Мариэл боомт зэрэг томоохон төсөлд дэмжлэг үзүүлж, Бразилийн компани боомтын хөрөнгө оруулагч нь болсон. Энэ нь40 гаруй жил эдийн засгийн хориг тавьснаас илүү үр дүнтэй байв. Хориг нь ямар нэг зүйл өөрчилж чадаагүй. Энэ нь Венесуэлийн хувьд ч мөн адил ба бразильчууд бид цэргийн эргэлт зохион байгуулдаггүй. Бид хөрш орнуудынхаа хэрэгт оролцох юмуу цэргээ оруулдаггүй. Манайх угийн энхтайванч орон. АНУ-ын зүгээс Венесуэлийг Бразильд заналхийлж буй мэтээр дүрсэлж буй нь тус улсад ардчилал тогтооход нэмэр болохгүй.
-Бразилийг бүс нутгийн том гүрний хувьд Венесуэлд улс төрийн сөрөг хүчнийг нухчин дарж буйг буруушаана гэж найдаж байсан нь талаар болох нь ээ?
-Бид хэзээ ч гартаа саваа барьсан гүрэн болохгүй. Бүс нутгийн гүрнүүд бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоос зайлхийх хэрэгтэй. Мөн нийгмийн өөр тогтолцоог ойлгон хүлээн авч, нийгмийн хүрээнд өөрчлөлт гаргахын төлөө тэмцэх ёстой. Дэлхийн нийт цэрэг зэвсгийн хүчээр түрэмгийлдэгт дасал болжээ. Гэсэн ч энэ нь тогтвортой байдал авчраагүй гэж боддог. Бразиль улс харилцан яриа өрнүүлэх гүүр нь болж, ойлголцолд хүргэн үл тэвчих үзэлтэй тэмцэх ёстой гэж үздэг. Бид хуулийн засаглалын тухай ардчиллын үндсэн зарчмыг зөрчиж буйг бие сэтгэлээрээ эсэргүүцнэ гэдгийг хэлье.
-Хөндлөнгөөс харахад Бразиль улс авлигатай холбоотой дуулианд дарагдсан мэт байна. Сонгуульд ялсан цагаасаа хойш та авлигын эсрэг тэмцэл өрнүүлсэн. Гэвч Петробрас дахь авлигын сүлжээний талаар таныг өмнө нь сайн мэддэг байсан гэж бразилийн иргэдийн олонхи үзэж, огцрохыг шаардсан. Авлигын эсрэг тэмцлийг та удирдах ёстой гэдэгтээ хүмүүсийг хэрхэн итгүүлэх вэ?
-Хүмүүсийн олонхи нь улстөрчид авлигад автсан гэж үздэг нь нэрмээс болдог ч энэ талаар гарсан өөрчлөлттэй харь цуулахад бага хэрэг. Урьд нь авлигад өртсөн хүмүүс шоронд орж байгаагүй бол одоо шийтгэлээ хүлээдэг болсон.
-Хөлбөмбөгийн Дэлхийн цомын тэмцээн зохион байгуулснаас хойш нэг жил өнгөрлөө. Аваргын төлөөх тэмцээнд 7:1 харьцаатай ялагдсаныг хэрхэн давж гарав?
-Тэр үнэхээр эмзэглүүлсэн. Гэхдээ бразильчууд өөрийн онцлог зан чанартай. Бид хэзээ ч бууж өгдөггүй, тэр тусмаа хөлбөмбөгт. Харж байгаарай бид дахин түрүүлнэ.
Д.Болд

Сэтгэгдэл байхгүй байна.