10 настай охиныг хүчиндэхийг завджээ
Тоглоомын цэцэрлэгт тоглож байсан 10 настай охиныг хүчиндэхийг завдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.
Сургууль, цэцэрлэг амарсан энэ үед эцэг, эхчүүд хүүхдээ аливаа гэмт хэрэг, болзошгүй аюулын хохирогч болохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэйн цагдаагийн байгууллага санууллаа.
Бага насны хүүхдийг ганцааранг нь гадуур гаргаж тоглуулахгүй байх, хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, байнга харгалзах хүнтэй байлгахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
А.Ханд
Сэтгэгдэл байхгүй байна.