Фракцгүй АН-ынхны дүрэмгүй тулаан

817



 

 УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарын зөрчил тэмцэл улстөрчдийн "зуны синдром”-ыг оргилд нь хүргэлээ. Энэ бол хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалын гэхээсээ илүү нэг намын хоёр лидерийн л хоорондын зөрчил тэмцэл юм. Гагцхүү хувь хүмүүсийн эрх ашиг, сонирхол, үзэл бодол, байр суурийн ялгаа, зөрчил нь улс төрийн орчныг, төр засгийг ганхуулахад хүрээд байгаад л хамаг учир бий.

 

Яагаад гэвэл тэд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа улстөрчид. Тиймээс уг нь хувийн амбийц, аминч ашиг сонирхлоо хойш тавих учиртай. Харамсалтай нь спикер, гүйцэтгэх засаглалын тэргүүн хоёрын хувьд ингэж чадахгүй байна. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг засгийн эрх барьж байгаа намын дарга нь Ерөнхий сайд байдаг жишгийг дагахыг сануулж УИХ- ын даргад шаардлага хүргүүлээд буй. АН-ын даргын тамгыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард атгасан ч ердөө сар гаруйхны өмнө буюу зургадугаар сарын 26-нд л Дээд шүүхийн шийдвэрээр уг суудалдаа албан ёсоор жинхлээд байгаа З.Энхболдын хувьд дээрх шаардлагад хариу өгөөгүй байна. УИХ-ын даргын, мөн АН-ын даргын хос тамгыг атган суух нь түүнд мэдээж таатай байгаа бизээ.

 

Юутай ч З.Энхболд, Ч.Сайханбилэг нарын хэн нь АН-ын дарга, Ерөнхий сайд байх вэ гэдэг асуулт гэнэт олны анхаарлын төвд орж ирсэн нь нэгдүгээрт АН дотроо фракцгүй болсон гэдэг худлаа болохыг харуулав. Хоёрдугаарт, АН-ын дотор хагарсан "олгой” тогооноосоо хальсны илрэл болов. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсны дараа АН-ынхан ҮЗХ-гоо хуралдуулан нэгэн дуугаар, өрсөлдөгчгүйгээр УИХ-ын дарга З.Энхболдыг намын даргаараа сонгосон. Ч.Сайханбилэгийг олонхи нь дэмжиж Ерөнхий сайд болгосон. Тухайн үед "НамындарганьЕрөнхийсайд байнагэдэгдүрэмяагаадмөрдөгдөхгүйбайгаа юм бэ” гэсэн сэтгүүлчийн асуултад З.Энхболд "Олонхи болсон намын дарга Ерөнхий сайд болдог.

 

Энэ УИХ олонхигүй” хэмээн жиргэж байв. Мэдээж энэ бол тухайн үед АН-ын доторх фракцуудын хийсэн тохироо байсан хэрэг. Тиймээс Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болмогцоо намын даргын тамгаа авна гэж нэхээгүй. "УИХ-ын дарга З.Энхболд АН-ын дарга болж, таныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх тохироо хийгдсэн юм биш үү” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрээр "Тохироо байсан бол би 90- 100 хувиар гарна. Гэтэл тэгээгүй. ҮЗХ-ны гишүүд итгэл үнэмшлээрээ, зүрх сэтгэлээрээ саналаа өгсөн гэж ойлгож байгаа” хэмээн хариулж байсан билээ. Гэхдээ л шинэхэн Ерөнхий сайдын энэ үг нэг л итгэл муутай сонсогдож байсан. Шинэ Ерөнхий сайдын асуудал яригдаж эхэлж байх үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж телевизийн шууд нэвтрүүлэгт оролцон байр сууриа илэрхийлэхдээ "Шинэ Ерөнхий сайд 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар бодох шаардлагагүй.

 

Намын дарга болох шаардлагагүй, улс төр бодох шаардлагагүй” хэмээн мэдэгдэж байв. Тэрээр АПЕК-ын уулзалтаас ирсэн оройгоо УИХ-ын дарга З.Энхболд, АН-ын дарга Н.Алтанхуяг нартай уулзан санал солилцсон байдаг. Төрийн тэргүүн АН-ын фракцуудын тэмцэл, албан тушаалын төлөө өрсөлдөөн, хэрүүл зодооныг хараад тэвчилгүй үгээ хэлсэн байх. Дээр хэлсэн үгнээс нь харахад Ерөнхий сайд заавал АН-ын дарга байх албагүй гэдэг байр суурийн автор нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байж мэдэхээр байгаа юм. Юутай ч ҮЗХ-ноос З.Энхболдыг намын дарга болгож, Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад дэвшүүлсэн нь АН-ын доторх фракцуудын ашиг сонирхлыг тэнцүүлж, эв нэгдлийг хангах гэсэн арга ядсан шийдэл байжээ гэдэг нь одоо ил боллоо. ҮЗХ-ны хуралдаан дээр Н.Алтанхуяг намын даргын тамгаа З.Энхболдод өгөхдөө эв нэгдлийг сахихыг дахин дахин сануулж, Ерөнхий сайдад нэр дэвшингүүтээ Ч.Сайханбилэг "1996 оноо дахин дахин давтаад байвал 2016 он байхгүй. Тиймээс нам хагалах тухай асуудал байхгүй” хэмээн мэдэгдэж, улмаар өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон АН-ын 25 жилийн ойн арга хэмжээн дээр З.Энхболд АН фракцгүй болсныг зарласан. Гэвч тэд ингэж хэлж ярьж, мэдэгдэл хийсэн шигээ эв түнжинтэй байж чадсангүй. С.Зориг агсны хэлсэн шиг ашиг сонирхлоо зөв эрэмбэлж дийлсэнгүй.

 

Тиймээс хэн хэн нь цээжиндээ шатсан галын утааг хамраараа гаргалгүй тэвчиж чадалгүй тэсэрчээ. Энэ нь Ерөнхий сайдыг УИХ-ын даргад шаардлага хүргүүлэх хэмжээнд хүртэл хурцадсан байна. Одоо З.Энхболд АН-ын дарга хэвээрээ байна гэвэл тэрээр УИХ-ын даргын албан тушаалаас сайн дураар татгалзан Ерөнхий сайд болох, эсвэл намынхаа тамгыг Ч.Сайханбилэгт үг дуугүй шилжүүлэх сонголттой тулгарав. Тэрээр ҮЗХ-г зарлан хуралдуулахыг мэдээж хүсэхгүй байгаа. Ийм нөхцөлд намын даргын асуудлыг ярих боломжгүй тул АН-ын хагарал ан цав ангал болон ужгирах болно. Тогтсон жишгийг тохироогоор өөрчилсний уршиг ийнхүү засаглалын институциудын хооронд үл ойлголцол үүсгэж, үйл ажиллагааг нь гацаах хүртэл хурцдаж мэдэхээр байгаа нь хамгийн аюултай. Аз болоход лхагва гаригт ерөнхий сайд Ч.Сайханбилэг засагт байгаа МАН- ын гишүүн сайд нарыг огцруулахаар өргөн мэдүүлсэн нь "дайн”-ы утааг бага ч болов намжаалаа. Фракцгүй АН-ын лидерүүдийн дүрэмгүй тулаанд хэн ялагч болох нь чухал биш. Харин ямар ч тохиолдолд тэдний хөлд ард түмэн, сонгогчид чирэгдэж, төрийн ажил цалгардаж байдаг нь харамсалтай.

 

Г.Санчир

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

817 сэтгэгдэл

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex