Осолд хамгийн их өртдөг 10 машин

0



Саяхан Хурдны замын аюулгүй байдал болон АНУ-ын даатгалын институтаас зам тээврийн осолд хамгийн их өртдөг 10 машиныг нэрлэсэн байна. 2008-2011 оны хооронд хамгийн өндөр борлуулалттай байсан "Kia Rio”, "Nissan Versa”, "Hyundai Accent” зэрэг дөрвөн хаалгатай машинууд нэг сая тохиолдолд хичнээн жолооч амь насаа алдсаныг тооцоолжээ. Тухайлбал, "Rio”-гийн машинуудын хувьд 2009-2012 оны хооронд нэг сая осол аваар тутамд жолооч нь амь насаа алдсан 149 тохиолдол бүртгэгдсэн байна.

Судалгаагаар жижиг, хөнгөн бөгөөд хямд машинууд осолд орох магадлал өндөр болох нь тогтоогджээ. Гэхдээ машины үнэ осолд ороход нөлөөлдөг тийм ч том хүчин зүйл биш гэж судлаачид үзэж байгаа юм. Түүнчлэн хамгаалалтын уут, суудлын бүс чухал үүрэгтэй тэд онцолжээ.

Үүнээс гадна машины өнгө зам тээврийн осолд өртөхөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг гэнэ. Австралийн Монашийн их сургуулийн эрдэмтэд 850 мянган осолд дүн шинжилгээ хийсний дүнд хар өнгийн машинууд хамгийн их осолд өртдөг болохыг тогтоосон байна. Судлаачдын үзсэнээр хар өнгийн машинууд осолд өртөх магадлал бусад өнгийн машинаас даруй 12 хувиар өндөр байдаг аж. Мөн шөнийн цагт дээрх үзүүлэлт 47 хувь болж нэмэгддэг гэнэ. Харин дараагийн дугаарт саарал болон мөнгөлөг өнгийн машинууд нэрлэгджээ. Тэгвэл улбар шар өнгийн машин хамгийн бага осолд өртдөг байна.

Ингээд осолд хамгийн их өртдөг 10 машины жагсаалтыг хүргэе. /нэг сая тохиолдол осол гэмтэл тутамд хэдэн жолоочийн амь эрсэдсэнийг харуулсан болно/

Дашрамд дурьдахад, зам тээврийн осол гаргахад хүйсийн байдал багагүй нөлөөлдөг аж. Тодруулбал, эмэгтэйчүүдээс илүү эрчүүд зам тээврийн осолд өртөн амиа алдах магадлал өндөр байдаг бөгөөд нэн ялангуяа 20-24 насныхан хамгийн эрсдэл өндөртэй бүлэгт багтжээ. 2012 онд 33561 хүн автомашины ослоор өөд болсон ба үүний 65 хувь нь машинд зорчиж явсан хүн, 14 хувь нь явган зорчигч, 14 хувь нь мотоцикльтой хүн, хоёр хувь нь унадаг дугуйтай иргэд, мөн хоёр хувь нь том ачааны машин жолоодож явсан хүмүүс байжээ.

 


 

 


Зураг #1 "Chevrolet Silverado” – 79 жолооч
Зураг #2 Топ таван аюулгүй машинд багтсан төмөр хүлгүүдээс хамгийн жижиг нь "Mazda3” юм.
Зураг #3 "Ford Focus” – 70 жолооч амиа алдсан
Зураг #4 Хоёр хаалгатай "Hyundai Accent” – 86 жолооч
Зураг #5 Хамгийн аюулгүй машинаар "Volvo S60” тодорсон байна. Европт уг машин осол гэмтэлтэй холбоотой даатгалыг хамгийн бага төлдөг гэнэ.
Зураг #6 "Chevrolet Aveo” – 99 жолооч
Зураг #7 Хоёр хаалгатай "Honda Civic” – 76 жолооч
Зураг #8 "Chevrolet Camaro” – 80 жолооч
Зураг #9 Дөрвөн хаалгатай "Hyundai Accent” – 120 жолооч
Зураг #10 Арын хэсэг нь дээшээ онгойдог "Nissan Versa” – 71 жолооч амиа алдсан
Зураг #11 "Chevrolet Camaro” – 80 жолооч

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.