Өршөөлийн хуулийг ОУ-ын байгууллагууд дэмжихгүй байна
ӨРШӨӨЛИЙН ШИНЭ ХУУЛИЙГ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУД ДЭМЖИХГҮЙ БАЙНА
Монголын авлигачид Ерөнхийлөгчийн хэлснээр хүчтэй байгаа аж. Өршөөл үзүүлэх тухай шинэ хуулийн талаар Авлигатай тэмцэх олон улсын нэр хүндтэй байгууллага болох "Транспаренси Интернэшнл” буюу Ил тод байдлын олон улсын байгууллагын Нарийн Бичгийн Дарга Нарын Газраас дараахь мэдэгдлийг 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдөр гаргажээ. Түүнийг манай авлигыг өөгшүүлэгчид олон нийтээс хав дарж чадсаныг илчилж байна. Мөн уг асуудлаар НҮБ-ын авлигын эсрэг газраас болон бусад авлигын эсрэг байгууллагууд мэдэгдэл гаргасан гэсэн мэдээ байна. Нуусан мэдээллүүдийг олон нийтийн хүртээл болгоцгооё. Ингээд Транспаренси Интернэшнлийн мэдэгдлийг бүрэн эхээр нь монгол, англиар хүргэе.
Уг мэдэгдэлд:
"Авлигыг өршөөх хуульд Ерөнхийлөгч хориг тавих ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч авлигын хэргээр мөрдөгдөж байгаа этгээдүүдэд өршөөл үзүүлэх тухай шинэ хуулинд хориг тавих ёстой гэж Олон улсын авлигын эсрэг хөдөлгөөн, Монгол дахь Ил тод байдлын Олон улсын байгууллага үзэж байна.
Уг хуулийг 8 дугаар сарын 11-нд болсон парламентын хаалттай
хуралдаанд сөрөг хүчний оролцоогүйгээр баталжээ. Хэрэв Ерөнхийлөгч ажлын
5 хоногийн дотор хориг тавьж, парламентын 26 хүртэл гишүүн хүлээж
авахгүй бол уг хууль хүчин төгөлдөр болох юм.
Монголын Авлигатай
Тэмцэх Газраас одоогоор мөрдөж байгаа 55 хэргийн 45 нь хэрэгсэхгүй болж,
сэжигтнүүд нь өршөөлд хамрагдахаар болоод байна. Дээрхи хэргүүдийн
хохирлын мөнгөн дүн 32 тэрбум (16.2 сая ам.доллар) Монголын төгрөг юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг болон Авлигатай Тэмцэх Газарт шалгагдаж байсан бусад улстөрчид Өршөөлийн хуулийг батлуулахын төлөө ажиллаж байгаа юм. Учир нь энэ хуулийг батлуулснаар тэдний гэмт хэргийн түүх цагаадаж, улс төрийн карьераа улам үргэлжлүүлэн хөөх боломж нь нээгдэх учиртай.
УИХ-ын дарга З.Энхболд энэхүү хэл амтай байгаа Өршөөлийн хуулийг батлуулахыг дэмжиж байгаа. Мөн экс Ерөнхий сайд Авлигатай тэмцэх газрыг татан буулгах хуулийн санал боловсруулан өргөн байриад байгаа юм.
Транспаренси Интернэшнл болон Транспаренси Интернэшнл Монголиа
байгууллагууд дээрх явдлыг ихэд буруушааж байна. "Эрх мэдлээ урвуулан
ашигласан албан тушаалтанд өршөөл байхгүй. Авлигачдад хариуцлага тооцох
ёстой” хэмээн Транспаренси Интернэшнл байгууллагын Ази-Номхон далайн
салбарын захирал Шрирак Плипат хэлсэн байна.
"Улстөрчид хариуцлагаас
мултархын тулд эрх мэдлээ ашиглах ёсгүй. Авлигал шагнагдах ёсгүй, бид
авлигачдын буруу үйлдэлд өршөөнгүй хандахаа болих цаг ирсэн. Бид
авлигачдыг улс төр болоод нийгмийн талбарт гишгэх газаргүй болгоно”
хэмээн Транспаренси Интернэшнл Монголиа-гийн тэргүүн Л.Төр-Од хэлэв.
Хэрэв Өршөөлийн шинэ хууль дэмжигдвэл Авлигатай тэмцэх байгууллагын эрх үүргийг үгүйсгэх юм.
Транспаренси Интернэшнл Монголиа байгууллага нь 2015 оны тавдугаар сард Авлигатай тэмцэх газартай Санамж бичиг байгуулж, бүтээлчээр хамтран ажиллан, Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг хянан, илүү сайжруулахад дэмжин, хамтран ажиллах таатай орчин бүрдүүлэхээр тохирсон билээ.
Холбоо барих:
Батбаяр Очирбат
+976-70120012
Транпаренси Интернэшнл Монгол
Өрөө №1
Зориг сангийн байр
Энхтайвны өргөн чөлөө 17
Улаанбаатар 210646
Монгол Улс.... " гэжээ.
13 August 2015 • Transparency International Secretariat
President should veto new law granting amnesty for corruption says
TI and TI Mongolia
The President of Mongolia should veto a new law granting amnesty for
those under investigation for corruption, said Transparency
International, the global anti-corruption movement and Transparency
International Mongolia, its chapter in Mongolia.
The law was passed
in a closed door session of the parliament on 11 August without the
presence of the opposition parties. Unless president blocks law within 5
working days and 26 MPs accept this, law will come into force.
Currently 45 out of the 55 cases that the Independent Agency against Corruption in Mongolia (IAAC) is investigating would be terminated and amnesty granted to the accused. The alleged crimes involve more than 32 billion Mongolian Tugrik (US$16.2 million).
The former President N.Enkhbayar, former Prime Minister N.Altankhuyag and others who were under investigation by IAAC, pushed for this new law which also clears criminal records allowing them to continue their political careers.
Parliament speaker Z.Enkhbold supported this controversial law. The former Prime minister is also proposing a law to dismantle the IAAC.
Transparency International-Secretariat and Transparency International Mongolia strongly condemn such actions. "There should be no impunity for the abuse of power; the corrupt must be held to account,” said Srirak Plipat, Regional Director for Asia Pacific for Transparency International.
"Politicians should not abuse their power to escape justice. Corruption must not pay and it is time we no longer tolerate impunity for the corrupt. We will politically and socially sanction the corrupt,” said L. Tur-OD, chair of TI Mongolia.
This new law if approved will undermine the authority of the IAAC.
In May 2015, Transparency International Mongolia signed a memorandum with the IAAC to work constructively with the IAAC to push for improvements, monitor its performance and advocate for a more enabling environment.
Press contact(s):
Batbayar Ochirbat
+97670120012
Transparency International Mongolia
Room 1
Zorig San Building
Peace Avenue 17
Ulaanbaatar 210646
Mongolia
Сэтгэгдэл байхгүй байна.