Дэлхийн тэргүүлэгч гүрний дуслын чинээ тус

0

-АНУ Сирийн 10 мянган дүрвэгчийг л хүлээн авна-

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама ирэх жил гэхэд Сирийн дүрвэгсдийг хүлээн авах квотоо нэмж, 10 мянгад хүргэх хүсэлтэй байгаа гэнэ. Европыг хэдэн зуун мянгаараа зорин ирж буй Сирийн дүрвэгсдийн 10 хуваасны нэгд ч хүрэхгүй тооны хүмүүсийг л эрх чөлөөний орон хүлээн авч чадна, түүнээс илүүг авах тухай саналтгүй гэдгээ ийн мэдэгдлээ. Тэр бүү хэл 10 мянган дүрвэгч хүлээн авах Б.Обамагийн төлөвлөгөөг ч Америкийн хууль тогтоогчид дэмжих эсэх нь эргэлзээтэй. АНУ-ын Конгрессын гишүүд, сенаторуудын хувьд хүн чанарын хямрал болоод байгаа Сирийн дүрвэгсдийн асуудлыг өр өвдөн харахаас илүү Америкийн нутагт дэвсгэрт цагаач нэрээр алан хядагчид орж ирэх вий гэдэгт л хамаг анхаарлаа тавьж, үндэснийхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодолцож үзэхийг Ерөнхийлөгчөөсөө шаардаж байна.

Энэ жилийн тухайд АНУ есдүгээр сарын 30 гэхэд 1500 дүрвэгч авахаар төлөвлөсөн гэж Цагаан ордноос мэдэгдэж буй. Гэвч дүрвэгч цагаачдыг хүлээн авах өндөр шалгууртай, олон шат дамжлагат процессын улмаас энэ жил АНУ-д ирэх ёстой 1500, түүний цаана төлөвлөж буй10 мянган дүрвэгч 2016-2017 оноос наана эрх чөлөөний оронд хөл тавихгүй нь бололтой. Учир нь, АНУ дүрвэгсдийг хүлээн авахаасаа өмнө тухайн хүний аюулгүй эсэхийг 12-18 сарын хугацаанд шалгадаг учраас Б.Обама дүрвэгсдийн тоог нэмлээ хэмээн дэлхий нийтэд зарлалаа ч тэдгээр хүмүүс 2017 оноос нааш Америкийн хил давж чадахгүй. Энэ хугацааг түргэвчлүүлэх ямар ч боломжгүй бөгөөд аль хэдийнэ цагаачлах өргөдлөө өгөөд хүлээж байгаа дүрвэгч хангалттай олон байгаа тул шинээр өргөдөл гаргах хүсэлтэй хүмүүс дор хаяж хоёр жил хүлээх шаардлагатай болжээ.

Америкийн асар хүнд сурталтай цагаачлуулах процесс, тэгээд дүрвэгсдийн квотыг хэл амтайгаар дөнгөж 5000-аар нэмэх зэрэг нь Европ дахь дүрвэгсдийн их хямралыг шийдэхэд далайд дуслын чинээ ч нэмэр болохгүй. Дэлхийн тэргүүлэгч гүрэн гэх АНУ хүн төрөлхтөний өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал болох Ойрхи Дорнодын дүрвэгсдээс ердөө 5000-ыг л хүлээн авч байхад Герман өнгөрсөн онд 2018 мянган дүрвэгчийг нутаг дэвсгэртээ оруулж, энэ онд 800 мянгыг авахаар ажиллаж байна. Швед л гэхэд 2014 онд 81 мянган дүрвэгч хүлээн авсан байх жишээтэй.

АНУ дэлхийн бараг бүх л асуудалд тэргүүлэгч байр сууриа хадгална хэмээн амбицладаг боловч Сирийн дүрвэгсдийн асуудалд л сүүл мушгихаасаа огтхон ч ичихгүй байна. Тэд дүрвэгсдийг хүлээн авах квотоо огцом нэмэх нь тус улсыг зорих цагаачдын урсгал зөвхөн Сириэр зогсохгүй Мьянмар, Ирак, Сомали зэрэг дэлхийн бусад хэсгээс ч их хэмжээгээр нэмэгдэхэд хүргэнэ гэж эмээж байгаа юм. Гэтэл АНУ-ын Иракт өдүүлсэн дайн, хожим Сирийн иргэний дайнд хөндлөнгөөс оролцсон нь өдгөө Ойрхи Дорнодынхны амьдралыг там болгож, иргэд нь амь тэмцэн нутаг орноосоо дүрвэхэд хүрсэн билээ.

Эх сурвалж: Bloomberg

Б.Сэвжидмаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex