Хорин таван насандаа 4 тэрбумын бизнес босгосон бүсгүй
Өдгөө 42 настай Toni Ko нь 13 насандаа ээж аавыгаа дагаж Солонгосоос Америк руу цагаачилжээ. Ямар ч англи хэл мэдэхгүй жаахан охин хамгийн түрүүнд эрчимтэйгээр хэл сурч эхэлсэн байна. Брэндийн гоо сайхны барааг хүн бүхэн худалдаж авч чадахгүй байгааг анзаарсан сэргэлэн бүсгүй 25 насандаа өөрийн гоо сайхны NYX Cosmetics компаниа эхлүүлжээ. NYX хамгийн анх ганцхан нүдний харандаа үйлдвэрлэж эхэлсэн ч зөвхөн энэ бүтээгдэхүүнээрээ эхний жилдээ 2 сая долларын ашигтай ажилсан гэнэ.Toni Ko: Косметик миний амьдралд үргэлж маш том байр суурь эзэлсээр ирсэн.Ямар ч эмэгтэй хүн сормуусаа будаад, уруулаа өнгөлчхөд л шал өөр харагддаг. Сайхан харагдаж байгаадаа итгэж байгаа эмэгтэй хүн өөртөө итгэлтэй болдог. Өөртөө итгэлтэй эмэгтэй хүнд хийж бүтээхгүй зүйл гэж үгүй. Нүүрний будгийг дутуу үнэлж үнэхээр болохгүй. Хүнийг аз жаргалтай болгодог гайхалтай эм л гэсэн үг. Тэрээр Аав ээж хоёр маань косметкийн бараа зардаг жижиг дэлгүүр ажиллуулдаг байлаа. Тиймээс би ээж аав хоёроосоо бүгдийг сурсан. Ээж маань надад багаас минь хүний хөлс хөдөлмөр амжилт хоёр яг тэнцүү юм шүү гэж зааж сургасан. Мөн аливаад үнэн сэтгэлээсээ хандаж сурахыг, өөрөөрөө, өөрийнхөө эрхэлдэг зүйлээр үргэлж бахархах үзлийг надад шингээсэн. Жижиг ч бай том ч бай ямар ч бизнест өөрийн гэсэн сорилт толгой өвтгөсөн асуудлууд гэж байна. Бэрхшээлийг давж гарах цорын ганц арга бол асуудалд шаналж цаг, энергээ үрэлгүй харин шийдлийг нь, гарцыг нь олох ёстой хэмээн ярьжээ.Toni Ko компаниа L’Oreal -д 500 сая долларт зарахаар болсон байна.
эх сурвалж: Жиргээ.мн