As collecting vintage Rolex always has some sort of 'exception' we see also the contraire of black dials being the ultimate find. Back in the days producing a dial was made by hand and in the beginning of a serie of dial printing rolex replica watches, the dial maker Singer test printed the actual text and graphics on a white surface in black. Now it became clearly easy to spot any little mistakes still made by hand drawing lay out the craftsmen had designed.

Баруунсалаа сургуультай, Баянхошуу цэцэрлэгтэй боллоо

0
IKON.MN

Сонгинохайрхан дүүрэгт нэг цэцэрлэг, нэг сургууль баригдаж дуусан өчигдөр ашиглалтад орлоо.

 

Тус дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр буюу Баянхошуунд 5 бүлгийн 120 хүүхдийн хүчин чадалтай 117-р цэцэрлэг улсын төсвийн 1.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригджээ.

 

Харин 24-р хорооны нутаг дэвсгэр буюу Толгойтын  Баруунсалаанд 640 хүүхэд суралцах боломжтой 124-р сургууль баригдаж нээлтээ хийлээ.

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ нь хүн амын нягтаршил ихтэй, орон нутгаас шилжин ирэгсэд  тасардаггүй учир сургууль цэцэрлэгийн асуудал хүндрэлтэй байдаг. Ялангуяа сүүлийн жилүүдэд хотын хүн ам өсөж, хаяа тэлснээс тус дүүргийн захын хороодын иргэдэд сургууль цэцэрлэгийн хэрэгцээ шаардлага эрс ихсээд байсан юм. Тэгвэл эдгээр сургууль, цэцэрлэг ашиглалтад орсноор Баянхошуу, Баруунсалаа орчмын айл өрхүүдийн сургуулийн өмнөх болон сургуулийн насны хүүхдүүд тохилог, цэвэр орчинд сурч, хөгжих боломжтой болж байна. Дүүргийн хэмжээнд сургууль цэцэрлэгийн тоог цаашид нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгаа аж.

 

Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн Засаг даргын орлогч Л.Гантөмөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Сайнтөгс, дүүргийн Засаг даргын орлогч Н.Ганаа, Боловсролын хэлтсийн дарга М.Баяраа  болон бусад холбогдох  албаны хүмүүс оролцлоо.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.