Г.МАРАЛМАА ОХИНТОЙГОО ЭМНЭЛЭГТ ХЭВТЭЖ БАЙНА
Дөрвөн настай төрсөн охиноо зодсоны улмаас үхэлд хүргэсэн хэргээр төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт хоёр шатны шүүхээс 24 жилийн хорих ял оноосон. Тэд шат шатны шүүхэд давж заалдсны эцэст Дээд шүүхэд хандсан.
Дээд шүүхээс тус хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байдаг.
Өнгөрсөн оны аравдугаар сард амаржиж охинтой болсон Г.Маралмаа хүүхдийнхээ хамт Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байгаа ажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар "Нярайд анхаарал тавьж байгаа. Хүүхдийн эмч цаг тухайд нь үзээд хяналтаа тавиад явж байна. Төрсөн эхийн хувьд манай эмэгтэйчүүдийн эмч байнга үзэж байгаа” гэв.
Б.Дэжид
Сэтгэгдэл байхгүй байна.