Анх удаа жолоочгүй машин осол гаргалаа
"Google”-ийн өөрөө удирдлагатай машин Калифорни мужийн Маунтин Вью хотод автобустай мөргөлдсөн хэрэг гарчээ. Энэ бол жолоочгүй машин анх удаа ослын буруутан болсон хэрэг юм.
Компанийн мэдэгдэлд тэмдэглэснээр хоёрдугаар сарын 14-нд "Lexus RX450h” загварын машин зорчих хэсэгт байршуулсан элстэй шуудайнуудыг тойрох гэж байгаад орон нутгийн автобустай мөргөлджээ. Үүний улмаас автобусны зүүн хэсэг, урд дугуй, жолоочийн өмнөх заалт эвдэрчээ.
Азаар хүн гэмтэж бэртээгүй байна. "Google” компанийнхан болсон явдалд зарим талаараа буруутай гэдгээ хүлээгээд, "Манай машин автобусыг хурдаа сааруулах, эсвэл зогсоно гэж тооцоолсон байх. Ингэснээр машин урсгалдаа орох байсан. Үүнээс гадна эргэлт хийх хангалттай зай байсан” гэжээ.
Тус компанийн зүгээс цаашид ийм осол гаргахгүйн тулд програм хангамжаа шинэчлэхээр ажиллаж байна. "Google” компани өөрөө удирддаг автомашин зохион бүтээгээд, хөдөлгөөн ихтэй гудамж, замаар хэдэн жилийн турш туршилт хийж байгаа ч үүн шиг осол гаргаж байгаагүй аж.
Сэтгэгдэл байхгүй байна.