Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
924 сэтгэгдэл
Google компанийн хөгжүүлж буй өөрийгөө жолооддог Lexus маркийн машинууд Калифорнийн иргэдэд танил болсон. Харин одоо машинууд өмнө зүгийг чиглэж эхэлжээ.
Өчигдөр компани Техасын Остин хотод машинуудаа туршилтаар явуулах тухай мэдэгдсэн төдийгүй аль хэдийнэ нэг Lexus RX450h хүмүүсийн камерт өртсөн байна.
2012 оноос Калифорнид Lexus маркийн машинаар туршилтаа эхлүүлсэн Google зарим нэг жижиг машинуудыг эс тооцвол анх удаа Калифорниос өөр газарт туршилт хийж байгаа юм.
Өөрийгөө жолоодох системийг сайжруулах зорилготой энэхүү туршилтаар машин төрөл бүрийн замын нөхцөлд дасан зохицож сурах аж. Тийм ч учраас одоог хүртэл туршилтын машин дотор ослын үед аюулаас сэргийлэх зорилготой жолооч сууж яваа юм.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
Recover your password.
A password will be e-mailed to you.