Нийтийн Тээврийн хот орчмын чиглэлүүдийг хаалаа
Цаг агаарын хүндрэлтэй онцгой байдалтай холбоотойгоор Зам Тээврийн сайдын тушаал гарч хот хооронд зорчих авто машины хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар зогсоогоод байгаа билээ. Тэгвэл ОБЕГ, нийслэлийн Онцгой байдлын штабаас 03.04-ны өдрөөс эхлэн нийтийн тээврийн хотын орчимын зарим чиглэлүүдийг тодорхойгүй хугацаагаар хаахаар боллоо. Үүнд: ХО:7 "Туул тосгон-Био-120 мянгат”, ХО:6 "Өлзийт хороо-120 мянгат”, ХО:8 "Найрамдал зуслан-Саппоро-3-р эмнэлэг”, ХО:9 "Био комбинат-Сонсголон-5 шар”, ХО:10 "Эмээлт-Хархорин-Саппоро”, ХО:12 "Мал бордох-5шар-Саппоро”, ХО:13 "Баруун туруун-10-р хороолол”, ХО:4 "Тэрэлж-Налайх-Баруун 4-н зам”, ХО:3 "Гордок-Дүнжингарав худалдааны төв” ХО "Жаргалант тосгон-Хархорин”, ХО "Баруун туруун-СХД-н 32 дугаар хороо-Саппоро” зэрэг чиглэлүүдийг хаагаад байна.
- See more at: http://www.unen.mn/content/60086.shtml?alias=society#sthash.xNv8ElFQ.dpuf