Жүжигчин Г.Ундармаа Баянхошууны эмнэлгийг тохижуулахаар шийджээ
Монголын хамгийн баян, царайлаг эмэгтэй жүжигчдийн нэг Г.Ундармаа хошин урлагаас хөндийрөөд байгаа ч кино урлагт нэлээд шаргуй хөдөлмөрлөөд байгаа билээ. Угийн хөдөлмөрч хичээнгүй тэрээр дан ганц кино урлагт хүч үзсэнгүй хүмүүнлэгийн ажил хийсээр байгааг хэн хүнгүй мэдэх бизээ . Тодруулбал төрөх эмнэлгийн хүлээлгийн өрөөг тохижуулснаараа олон нийтийн талархал хүлээж байсан жүжигчин бүсгүй энэ удаад Баянхошууны эмнэлгийг сонгожээ. Түүнчлэн "Францын хүүхдийн эмнэлэг орж үзлээ. Баянхошууны эмнэлгийг яг ийм болгоно.Засвар эхэлсэн” хэмээн өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдэгдсэн байна.