Гар утасны “кэйс” арьсны хавдар үүсгэдэг гэв үү
Хүн бүрийн хэрэглээ болсон ухаалаг гар утас, таблет, компьютер зэрэг бүтээгдэхүүний дэлгэцийг хамгаалах наалт, гэр зэрэг гэмтлээс хамгаалах зориулалт бүхий сэлбэг нэмэлт хэрэгслүүд ихээхэн гарах болж. Нэмэлт хэрэгслүүд урлагийн бүтээл болтлоо хөгжсөн гэмээр.
Харин сүүлийн үед гар утасны гадуур хийгддэг резинэн гэрүүд нь хамгийн муу хуванцараар дахин үйлдвэрлэлд орсон байдаг тул хүний биед тийм ч таатай бус гэнэ. Хүнсний хэрэглээнд хэрэглэгдэж дууссан хуванцар сав, гялгар уут, машины дугуйн хаймарын хаягдал зэргээр үйлдвэрлэдэг байна. Энэ дэлхий угаас тансаг хэрэглээний чамирхалд "өртсөн” байдаг.
Хоёрдогчоор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хожуу хөгжилтэй, эмзэг буурай оронд "моод” болгон нэвтрүүлэх нь бий. Өөрийн утсаа дагаж ирсэн гэр бол аюул багатай байж болох ч нэмэлтээр авсан гэрүүд танд хортой аж. Гар утасны гэрийг өдөрт хичнээн цагаар гарын халуунаар барьдагийг мэдэхгүй. Тэгвэл эдгээр гэрүүд арьсны хавдар, эгзем үүсгэх нөхцөл бүрдүүлдэг байна.
Тиймээс урд хөршөөс олон тоогоор ирсэн гар утасны элдэв зураг чимэглэлтэй гэрэнд хууртах хэрэггүй. Тиймээс Монголдоо зөөлөн боловсруулсан арьсаар гар утасны гэр хийж болох юм. Гар утасны гэрийг аюулгүй байдал, чимэглэлийн зориулалтаар ашигладагийг арьс ширээр урладаг хүмүүс мэдэрмээр юм. Монгол хүн эрүүл хэрэглээтэй байхын тулд өөрсдөө үйлдвэрлэдэг байя. Мөн Монгол хүн гар утасны долгион бууруулагчийг зохион бүтээсэн байдаг үүнийг нь агуулсан Монгол "гэр /кэйс/” үйлдвэрлье.
Б.Саран