АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХЭД СААД УЧРУУЛДАГ ГИШҮҮДИЙГ НЭРЛЭЛЭЭ

1

Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд зөвлөлийн дарга н.Хасбаатар энэ үеэр авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрчдийг нэрлэлээ. Тэрбээр "УИХ-ын гишүүн Сү.Батболд, С.Баярцогт, Г.Батхүү нарыг авлигатай тэмцэх үйл ажиллагаанд саад учруулдаг, авлигатай тэмцэх сонирхолгүй улстөрч" хэмээн онцоллоо.

Мөн АТГ-ын дарга Н.Ганболдыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар үүрэгт ажлаас чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой хэмээн хардаж буйгаа тэд мэдэгдлээ.

Учир нь "УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой асуудлыг шалгаж байх үед Н.Ганболд даргыг чөлөөлж байгаа нь улс төрийн зорилготой, АТГ-ыг хараат байлгах гэсэн санаархал" гэж тэд мэдээллээ.


    АТГ-ын Олон нийтийн үндэсний зөвлөлийн ач холбогдол өгч ажиллах таван асуудал

    • Улсын Их Хурал (УИХ)-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн өмнө үүсээд буй улс төрийн нөхцөл байдал ээдрээтэй байгаа үед АТГ-ын дарга гэнэт чөлөөлөгдөх хүсэлт гаргасан ба УИХ-ын Хууль зүйн байнгын Хороо нь уг хүсэлтийг хүлээн авч улмаар УИХ-ын нэгдсэн чуулганаар маш яаралтай шийдвэрлэсэн нь цаг хугацааны хувьд хэт түргэдсэн үйл явц гэж үзэж байна.
    • Өнгөрсөн хугацаанд АТГ хэнээс ч хараат бус ажиллах нөхцөлийг дордуулж болзошгүй хууль тогтоомжийн төсөл, өөрчлөлтийг УИХ-ын зарим гишүүд гэнэт санаачилж шийдвэр гаргуулахыг оролдож байсан нь төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой байж болох авлигийн хэргийг мөрдөн шалгах ажиллагааг саатуулж зогсоох зорилготой гэж ойлгогдсон бөгөөд, өнөөдөр, тэр тусмаа улс төрийн сонгууль хүртэлх хугацаанд Авлигын эсрэг үйл ажиллагаанд хамаарах аливаа хууль, эрх зүйн акт баримт бичиг батлан гаргах, өөрчлөх асуудалд нэн хянамгай хандах, хэрвээ тийм төсөл, өөрчлөлтийг төлөвлөж боловсруулж байгаа бол иргэд, олон нийт, судлаачдын оролцоог хангах, тухайлбал Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэхийг уриалж байна.
    • Авлигын аливаа нэгэн хэлбэртэй тууштай тэмцэх, улмаар түүнийг монголын нийгмээс арилгах улс төрийн хүсэл зориг гаргаж хэрэгжүүлэх талаар улс төрийн нам, эвсэл болон төрийн дээд удирлагуудаас ард иргэдийн өмнө амлалт авах зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. 
    • АТГ нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн үйл ажиллагаандаа хууль дээдлэн хүний эрх, эрх чөлөөг бүрнээ хангаж байгаа эсэхэд илүү үр дүнтэй хөндпөнгийн хараат бус олон нийтийн хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй юм. Нэн ялангуяа, мөрдөн шалгаж буй тодорхой хэргийн явцтай газар дээр нь танилцах, АТГ-ын нийт бие бүрэлдэхүүн нь ёс зүйн дүрмээ чанд сахиж, журам тогтоосон холбогдох эрх зүйн актуудын хэрэгжилтийн.явцад үнэлгээ дүгнэлт өгдөг тогтолцоог хэвшүүлэх шаардлагатай байна. 
    • Одоогийн байдлаар АТГ-аас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар ард иргэд хэрхэн дүгнэн цэгнэж байгаа. тэдний санал бодлыг хэрхэн яаж үр ашигтай АТГ-ын удирдалагад уламжлан хүргэх, үйл ажиллагаанд хамаарах нууцыг задруулахгүйгээр хобогдох мэдээллийг үнэн зөв байдпаар тайлбарлан таниулж, авлигтай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй татан оролцуулж, улмаар АТГ нь хуулийг дээдлэн, ил тод, нээлттэй, хариуцлагтай ажиллах нь юунаас ч илүү чухал байна.

Б.Дэжид

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex