Калвин Харрис осолд оржээ
Урлагийн салбарт тун амжилттай яваа залуу дуучин Тайлор Свифтын найз залуу "DJ” Калвин Харрис Лос-Анжелест авто осолд орж, тоглолтоо цуцлахад хүрчээ.
Тэрбээр хар өнгийн Кадиллак SUV загварын машинтайгаа явж байхдаа улаан өнгийн Волксваген машинтай мөргөлдсөн байна.
Түүний машиныг мөргөсөн улаан өнгийн машиныг 16 настай охин жолоодож явсан гэдгийг TMZ сайт мэдээлэв. Калвин нүүр хэсэгтээ гэмтэж, түргэний тэргээр эмнэлэгт хүргэгдсэн байна. Үүний улмаас тэрбээр Лас Вегаст болох фестивальд оролцох боломжгүй болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.