Сонгуулийн талаарх сонирхолтой баримтууд

0

 

22 хувийн санал авч ялсан Ерөнхийлөгч 


АНУ-д Ерөнхийлөгчийн бүх ард түмний шууд санал хураалтаар бус, сонголтын төлөөлөгчдөөр дамжуулан сонгодог аж. Мужийн сонголтын төлөөлөгчдийн тоо хүн амын тооноосоо хамаараад Конгресс дэх төлөөлөгчдийнхөө тоотой яг тэнцүү байдаг. Ямар ч иргэн санал авах байранд ирээд өөрийн саналаа өгч болох бөгөөд дараа нь муж бүр ялагчдаа тодорхойлдог. Ингээд энэ мужийн бүх сонголтын төлөөлөгч "ялагч бүгдийг авна” гэсэн зарчмаар тухайн хүнийхээ төлөө санал өгдөг байна. Энэхүү системээс болж түүхэнд гурван удаа бүх ард түмний санал хураалтаар олонхын дэмжлэг аваагүй нэр дэвшигч Ерөнхийлөгч болж байсан түүхтэй. Хамгийн сүүлд 2000 онд бага Жорж Буш энэ зарчмаар сонгогджээ. Онолын хувьд бүх ард түмний санал хураалтаар 22-хон хувийн санал авсан хэрнээ сонгуульд ялах бүрэн магадлалтай.

Компьютер тоглоомоор өрсөлдөгчөө давж сонгуульд ялав



2002 онд Польшийн Варшав хотын даргын сонгуулийн аяны үеэр нэр дэвшигчдийг "SimCity 3000” хэмээх хотыг удирдах тоглоомоор өрсөлдөхийг санал болгожээ. Ингэхдээ зарим нэг зөвшөөрөлтэйгөөр Варшав хотын газрын зургийг оруулж, оролцогч бүрт тоглоомд ижил хэмжээний мөнгө хийж өгчээ. Үнэндээ оролцогчдын ихэнх нь компьютер хотыг хөгжүүлэх үүргийг багийн гишүүддээ даалгаж, өөрсдөө энэ үеэр үзэгчидтэй ярилцаж байсан юм. Гэхдээ энэ туршлага хотын мэрийн ажилд сайнаар нөлөөлсөн. Нэр дэвшигчдээс Лех Качиньский компьютер тоглоомд хамгийн сайн амжилт үзүүлж, дараа нь энэхүү сонгуульд ялалт байгуулсан юм. Хожим нь Качиньский Польшийн Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан билээ.

Хэн ч мэдэхгүй нөхөр 



Ромын папын сонгуульд зарим кариналууд өвөрмөц стратеги баримталдаг. Сонгуулийн эхний шатанд тэд хүчтэй өрсөлдөгчдийн дунд санал хэрхэн хуваарилагдаж байгааг харах гэж ялах магадлалгүй нэр дэвшигчийг зориуд сонгодог. Гэтэл 1334 оны сонгуулиар тун хачирхалтай зүйл болжээ. Бүх кардиналууд сонгуулийн эхний шатанд хэн ч танихааргүй Жак Фурньегийн төлөө саналаа өгчихсөн гэдэг. Ингээд түүнтэй өрсөлдөх ямар ч хүн үлдээгүй тул түүнийг XII Бенедикт болгон өргөмжлөхөөс өөр арга байсангүй. 

Хоёр хариулттай үгийн сүлжээ



1996 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөхөн "The New York Times” сонин үгийн сүлжээ нийтэлжээ. Үгийн сүлжээний төв хэсэгт босоогоор "Lead story in tomorrow’s newspaper” буюу "Маргаашийн сонины гол сэдэв” хэмээх ерөнхий нэг асуулттай, "CLINTON ELECTED” ("Клинтон сонгогдлоо”), "BOBDOLE ELECTED” ("Боб Доул сонгогдлоо”) хэмээх хоёр хариултын хувилбартай асуулт байжээ. Ингэхдээ хөндлөнгөөр өгсөн асуултад нь мөн л хоёр төрлийн хувилбартай хариулт байхаар зохиожээ. Энэ нь "Black Halloween animal” буюу "Сүнсний баярын хар амьтан” гэсэн асуултад "CAT” (муур), эсвэл "BAT” (сарьсан багваахай) гэсэн хувилбарын аль нэг нь таарч байхаар хийсэн аж. 

18 дугаар байр эзлээд Грекийн хаан болсон нь



1862 онд грекчүүд Оттон хаанаа түлхэн унагаасан ч хаангүй байж тэвчсэнгүй. Ингээд бүх ард түмний санал хураалтаар шинэ хаантай болохоор шийджээ. Саналын хуудсанд нэр дэвшигчдийн нэр байсангүй. Тиймээс ямар ч албатууд өөрийн хүссэн хүнийг нэр дэвшүүлж болохоор байв. Гэтэл 230 мянган хүн буюу 95 гаруй хувийн саналаар Виктория хатан хааны хүү, ханхүү Альфред ялалт байгуулсан ч хаан болж чадсангүй. Учир нь үүнээс өмнөхөн Их Британи, Франц, Орос улс хааны овгийн нэг ч гишүүн Грекийн хаан ширээнд сууж болохгүй гэсэн гэрээ байгуулсан байжээ. Энэ шалтгааны улмаас нэр дэвшсэн олон хүн хаан ширээнд сууж чадаагүй бөгөөд 18 дугаар байранд орсон Данийн ханхүү Вильгельм ердөө зургаахан саналаар хаан болжээ. Тэрээр Георг нэрээр Грекийг 50 жил удирдсан юм.

Покер тоглож хожоод хотын дарга болдог газар



АНУ-ын Нью-Мексико мужид ямарваа нэгэн сонгуульд хоёр нэр дэвшигч адил тооны санал авбал ямар нэгэн тоглоом тоглоод хожсон нь ялдаг хуультай. Энэ хуулийг Эстансия хэмээх жижиг хотод 1998 онд хэрэгжүүлсэн түүхтэй. Хотын даргад нэр дэвшигч Жеймс Фаррингтон, Жоан Карлсон нар ижилхэн 68 хүний саналыг тус тус авчээ. Жеймс покер тоглоод ялагчаа тодруулахыг хүссэн бол Жоан шоо хаяя гэжээ. Эхлээд тэдний дунд зоос хаяад ямар тоглоом тоглохыг шийджээ. Ингээд тэд покер тоглохоор болж, Жеймс ч ялж, хотын дарга болсон аж.

Сэвэлзсэн салхи амлаад гишүүн болсон нь


Данийн инээдмийн жүжигчин Якоб Хаугард 1979 оноос эхлэн тун хөгжилтэй мөрийн хөтөлбөртэйгөөр парламентын сонгуульд нэр дэвшжээ. Тэрбээр сонгогчдодоо 8-8-8 гэсэн схемээр өдрийн цагийг нь хуваарилна гэж амлаж байв. Энэ нь найман цагийг чөлөөт цаг хэмээн өнгөрүүлэх, найман цагийг амрах, үлдсэн найман цагийг унтахад зориулах гэж заажээ. Үүнээс гадна дугуйн зам дээр сэвэлзсэн салхи бий болгоно, цаг агаарыг сайхан байлгана, супермаркетуудын дугаарлалтыг багасгана, Нутеллаг цэргийн хоолны цэсэнд оруулна гэж амлаж байв. Ингээд тэрбээр 1994 онд хангалттай тооны санал авч, Данийн парламентад дөрвөн жил суусан түүхтэй.

Иргэдээ хөнөөснөө хүлээсэн уриатайгаар сонгуульд ялсан нь



Либери улс 1989-1996 онд олон тооны сөргөлдөгч талуудтай иргэний дайны байдалд оршиж байлаа. Эдгээр сөргөлдөгч талуудын нэгийг Чарльз Тейлор толгойлж байсан юм. Дайн дуусч, Африкийн бусад орнуудын энхийг сахиулагчдын оролцоотойгоор 1997 онд тус улсад Ерөнхийлөгчийн сонгууль болжээ. Энэхүү сонгуульд Тейлор "Тэр миний ээжийг алсан. Тэр миний аавыг хөнөөсөн. Би түүний төлөө саналаа өгнө” гэсэн уриатайгаар оролцож, 75 хувийн санал авч, ялалт байгуулжээ. 

40 жил эрх барьсан намыг ганц шог нийтлэлээр унагасан нь



1976 онд Шведийн нэрт зохиолч Астрид Линдгрений орлогын татвар 102 хувьд хүрчээ. Тэрбээр энэ асуудлаар шог нийтлэл бичсэн биш, хатуу ширүүн шүүмжлэл дагуулж, 40 жил дангаараа эрх барьсан Шведийн социал демократ нам ээлжит сонгуульдаа ялагдаж байсан түүхтэй. 

Хотын дарга болсноос торгуулиа тө¬¬лсөн нь дээр



АНУ-ын Филадельф хот 1701 онд хотын дүрмээ гаргаж, энэ дүрмийн дагуу жил бүр Хотын зөвлөл дотроосоо хотын даргаа сонгодог болжээ. Гэвч хотын даргад ямар ч цалин хөлс шийдэж өгсөнгүй. Тиймээс сонгогдсон ихэнх дарга нар багагүй хэмжээний торгууль төлөөд мэрийн албан тушаалаасаа татгалзаж байсан гэдэг. Энэ хотын даргын цалинг 1747 оноос баталж байжээ.


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex