“Их Засаг” дээд сургуулийн оюутнууд хар тамхи хэрэглээд газар дээрээ баригджээ.

0

“Их Засаг” дээд сургуулийн оюутнууд хар тамхи хэрэглээд газар дээрээ баригджээ.

 Хар тамхи хэрэглэсэн хадгалсан, борлуулсан хэргийн нэлээд хэсгийг оюутнууд үйлддэг. Он гарсаар "Их засаг” олон улсын дээд сугуулийн оюутнууд холбогдсон хар тамхины хоёр ч хэргийг шүүх шийдвэрлэсэн. Тус сургуулиас голдуу Хууль зүйн сургуулийнхан нь иймэрхүү хэрэгт холбогддог нь хачирхалтай. Их засаг олон улсын дээд сургуулийн Хууль зүйн сургуулийн 305-р бүлгийн оюутан Амад овогт С.Х нь  2015 оны 10-р сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Маркүй-27” ресторанд зөөгчөөр ажиллаж байхдаа уг ресторанаас НҮБ-ийн 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2-р жагсаалтанд багтсан Дельта-9 Тетрагидроканнабинолын агууламж бүхий 1.3151 грамм жинтэй ургамалыг олж завшсан хууль бусаар авсан гэмт хэрэгт буруутгагдсан. Тэрээр мэдүүлэхдээ "...тухайн өдөр " Маркүй-27” бааранд  орой 20 цагаас  үүрийн 04 цаг хүртэл  ажиллаж , ээлжтэй байсан юм. Аймшигийн баяр болж байсан тул хүн ихтэй байсан. 03 цаг хүртэл үйлчлүүлсэн хүмүүсийг гарч явахаар нь ширээг нь цэвэрлэж байхад  улаан өнгийн савтай зүйл байсан. Үзэхэд эмэгтэй хүний гоосайханы зүйлтэй  төсөөтэй юм байхаар нь авсан. Дараа нь автомашин барьж яваад цагдаад саатуулагдахад уг зүйл миний биенээс гарсан” гэжээ. Харин хэргийг илрүүлсэн цагдаа "...4..-8... УНЕ улсын дугаартай "Соната-5” маркийн автомашиныг жолоодож явсан С.Х-аас архи согтууруулах ундаа хэрэглэсэн, мөн  жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан тул түүнийг тээврийн хэрэгслээс буухыг санал болгон албаны машинд суулгаж, Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн тасаг дээр авчирсан. ...С.Х-ыг жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэхийг нэгдсэн сангаас шүүж үзэхэд байхгүй байсан тул түүний биед үзлэг хийхэд халааснаас улаан өнгийн дугуй савтай хар ногоон өнгийн ургамал гарч ирсэн нь хар тамхины ургамал байж магадгүй байсан тул Баянзүрх дүүргийн  Цагдаагийн 2 дугаар хэлтэст авчирч жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн...” гэжээ. Шинжилгээгээр улаан өнгийн тагны гол хэсэгт англи үсгээр "Nail роlish Remover" гэсэн савнаас гарч ирсэн ургамал нь 1971 оны НҮБ-ийн Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцийн 2-р жагсаалтанд багтдаг дельта-9 Тетрагидроканнабинол мөн болох нь тогтоогджээ. 

-"Их засаг” их сургуулийн 1-р курсын оюутан Боржигон овогт М.М, мөн "Их засаг” их сургуулийн 1 дүгээр курсын оюутан Боржигон овогт Х.Бат-Эрдэнэ нар нь 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "Говь-Яшилт” ХХК-ны хашаанд сэтгэцэд нөлөөлөх дельта-9 тетрагидроканнабинол бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Х.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд "…М, Н, М, Б бид тав шинэ хорооллын арын цэнхэр хашаа руу ороод хашааны гадаа унаад хатсан байсан өвсийг М бид хоёр аваад гараараа үүрүүлээд жижиг цэвэр усны талыг нь асгаад ёроолыг цоолоод амсар дээр нь тугалган цаас тавиад дээр нь үүрүүлсэн өвсөө тавиад өвсөө шатаагаад хувааж сорсон” гэжээ. Тэд сорж мансуурч байхад нь эргүүлийн цагдаа таарч үйлдэл дээрээ баригджээ.

-Их засаг олон улсын их сургуулийн оюутан, Ямаат овгийн Т.Т нь 2014 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр баг Баруун сайхны 17-21 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас насанд хүрээгүй Ц.Г-гийн бие эрх чөлөөнд нь халдан биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч Т.Т нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би сэжигтэний мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөв ярьсан байгаа. Нэмж хэлэхэд Г-тэй  хурьцал үйлдэх гэж байсан нь үнэн. Г харин намайг эсэргүүцээгүй. Надтай хурьцал үйлдэхийг хүлээн зөвшөөрч байсан. Надтай хурьцал үйлдэхээр хувцасаа хүртэл өөрөө тайлчихая гэж хэлж байсан юм. Ингээд Г-г үнссэн. Ингэж байхдаа харин би их согтуу байснаасаа болоод гарын шуу зэрэг зүйлүүд дээр нь хазчихсан юм. Би яг хаана хаана нь хазсанаа санахгүй байна. Хазах үед харин Гэрэлсүрэн дугуйцэж гарч явсан. Гэрэлсүрэнг хазаж гэмтэл учруулсан явдал нь бол миний буруу би гэмтэл учруулсан үйлдэлдээ хариуцлагаа хүлээнэ. Харин хүчингийн хэрэг үйлдэх гэж байсан гэдгийг би хүлээн зөвшөөрөхгүй” гэжээ. Харин насанд хүрээгүй хохирогч Ц.Г нь  "...Тэгээд тэр намайг үнсээд миний хувцасыг буюу доогуураа өмсөж байсан биеийн тамирын өмд, турсик хоёрыг давхард нь тайлсан. Тэгээд үнсэж байснаа гэнэт сонин болоод миний эрүүнээс хазчихсан. Тэгээд мөр уруулнаас хазсан. Нүүр рүү гараараа цохиод авсан. Тэгээд миний эрхтнийг өөрийнх руугаа чих гэж хэлсэн. Тэгэхээр нь би цочиролд ороод юу болоод яагаад намайг зодоод хазаад байгаа юм бол гээд түлхэж унагаагаад нүцгэн гарч зугтсан” гэжээ. 
- "Их засаг” их сургуулийн хууль зүйн сургуулийн 4 дүгээр курсын оюутан, Б.А гэдэг эмэгтэй нь 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 00 цагийн орчим Дархан сумын 13 дугаар багт байрлах Диди баарны орчим иргэн Б.Ж-г хувийн таарамжгүй харьцааны улмаас хамар руу нь мөргөж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирогч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн "…Б.А”-гаас анх 1000000 төгрөг нэхэмжилсэн боловч ар гэрийн байдлыг нь харгалзан үзээд 800000 болгож өөрчилсөн” гэжээ. Гэрч С.О нь  "…2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 20 минутын орчим би найз Х, А нарын хамтаар Диди бааранд орж үйлчлүүлсэн бөгөөд тухайн бааранд би нэг шил пиво уусан. Харин манай хоёр 100 грамм архи ууцгаасан. Х нь  намайг Давка гэх охинд янз бүрээр хэлсэн байсныг  хэлж бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгж байхад Х-гийн найз М, Ж ирээд "та нар болиоч ээ, жаахан юм байж, хүүхэдтэй юм байж хариач ” гэхэд А "чамд ямар хамаатай юм, бид нар угаасаа харих гэж байна” гээд Ж-тай маргалдсан. Тэгсэн чинь Ж нь "би ч гэсэн хүүхэдтэй хүн, би та нараас хамаагүй эгч, одоо хариач ” гээд хэлсэн чинь А түүнийг мөргөчихсөн” гэжээ.
 
 
НУУЦ.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex