Анхдугаар чуулган ирэх долоо хоногийн мягмар гаригт хуралдана
УИХ-ын анхдугаар чуулганыг ирэх долоо хоногийн мягмар гаригт буюу долдугаар сарын 5-ний 11.00 цагт хуралдуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр гаргасан.
Анхдугаар чуулганаар түр үнэмлэх авсан 76 гишүүн тангарагаа өргөх юм. Ингэснээр тэдний УИХ-д суух эрх нь баталгаажна. Мөн 2012-2016 онд ажилласан УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дуусах юм.
Сэтгэгдэл байхгүй байна.