АН-ын шинэчлэл МАН-ын засаглалаас дутуугүй чухал сэдэв

0

 

-АН өнөөдрийн ялагдалд хүртлээ найман жил ялзралд идэгдсэн бол эргээд илааршиж, эдгэртлээ дахиад найман жилийг зарцуулах шаардлагатай ч байж мэднэ. Тэд цагаа олж "онош”-оо тогтоолгосон. Харин яг энэ цэг дээрээс цааш явахдаа ухаалаг бөгөөд зөв сэлгээ хийж чадахгүй бол жинхэнэ "буруу эргэлт” болно гэдгийг намынх нь эгэл жирийн гишүүд, дэмжигчид ч ойлгож байгаа-


"Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэрийн Оросын талын эзэмшил 49 хувийг монголчууд худалдан авсан гэх мэдээлэл сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр Ерөнхий сайдын мэдэгдлээр баталгаажсан даруйдаа улстөржилтийн сэдэв болон хувирсан юм.

Яагаад заавал санал хураалтын өмнө Ерөнхий сайд мэдэгдэл хийсэн бэ гэх асуулт юуны өмнө хардлага дагуулж, "Эрдэнэт үйлдвэр 100 хувь монголчуудынх боллоо” гэдэг "баримт” тодорхой хэсгийнхний дургүйг хүргэлээ. Энэ үйл явдалд "баярлах” биш харин ч "хордох” хандлага түлхүү ажиглагдаж, Ардчилсан намд нэмэх бус хасах оноо авчрах хүчин зүйлийг нэгээр нэмэгдүүлсэн гэхэд болно. Тэгэхдээ энэ бол Ардчилсан намыг ялагдалд хүргэсэн аравдугаар шалтгаан гэдэгтэй олон хүн санал нийлнэ.

Тэгвэл өнөөдөр төрийн албаны суудлыг тус бүрчлэн мөнгөөр үнэлж, дор хаяж 60 тэрбум төгрөг босгон намаа санхүүжүүлэх тухай бодлогынхоо түвшинд ярьдаг МАН-ыг бүх нийтээрээ сонгочихоод байгааг хэрхэн тайлбарлах вэ? Энэхүү хуйвалдааныг санал хураалтаас хавьгүй өмнө илчлэн зарласан байтал иргэд тэдэнд илүүтээ итгэл үзүүлж, ердөө хэдхэн цагийн өмнө цацагдсан "Эрдэнэт”-ийн тухай мэдээнээс болоод эрх баригчдаас нүүр буруулна гэдэг яавч итгэж боломгүй зүйл биз?

Ардчилсан намыг ялагдалд хүргэсэн анхдагч шалтгаан нь санал хураалтын өмнөх Ерөнхий сайдын мэдэгдэл биш харин дөрвөн жилийн өмнөх санал хураалтын маргаашаас ил болж эхэлсэн дотоодын "ялзрал” нь юм гэдгийг өнөөдөр олон ч хүн хэлж байна. Найман жилийн өмнө сонгуулийн дараа МАН-тай хамтарч засаг барих үеэсээ л дотоод ардчилал, дүрэм журмаа уландаа гишгэж, Их хурлаа ч хуралдуулах эр зориггүй болж, бусад шатны байгууллагын шийдвэрээ олонхиороо биш фракциудын тохиролцоогоор гаргаж эхэлсэн тэр үеэс Ардчилсан намын ялзрал эхэлсэн юм.
Тэд өнөөдрийн ялагдалд хүртлээ найман жил ялзралд идэгдсэн бол эргээд илааршиж, эдгэртлээ дахиад найман жилийг зарцуулах шаардлагатай ч байж мэднэ. Тэд цагаа олж "онош”-оо тогтоолгосон. Харин яг энэ цэг дээрээс цааш явахдаа ухаалаг бөгөөд зөв сэлгээ хийж чадахгүй бол жинхэнэ "буруу эргэлт” болно гэдгийг намынх нь эгэл жирийн гишүүд, дэмжигчид ч ойлгож байгаа. Хэрэв яг энэ үедээ зөв гишгэж чадахгүй бол тэд эргэж ирэхэд дөрвөн жил байтугай хугацааг зарцуулах болно.

Ардчилсан намд үзэл санаа, үзэл санаанд суурилсан үйл хэрэг, үйл хэргээс урган гарсан үр дүн аль аль нь байсан. Харин энэ бүхнээ үгүйсгэл, үнэгүйдэлд хүргэсэн гол алдаа нь нам хэмээх байгууллагынх нь засаглалгүй, замбараагүй байдал л байсныг олон хүний өгч буй үнэлэлт, дүгнэлтээс харж болно. Одоо алдаа, буруутныг ярих биш зөв үнэлэлт өгөөд цааш явах, урьдах асуудлаа зөв шийдэх нь л илүү чухал биз ээ. 

Юуны өмнө тэд нүүр царайгаа шинэчлэх ёстой байх. Дарангуйлагч болж хувирсан З.Энхболдыг баруун, зүүн гарын "луйварчид”-тай нь, тойрон хүрээлэгчидтэй нь хамт хариуцлага тооцон явуулах, шинэ багийг бүрдүүлэхдээ бүхнийг дүрэм, зарчмаар нь шийдээсэй гэсэн хүлээлт нийгмийн тодорхой хэсэгт хэдийнэ бий болсныг ч бас анзаараасай. 

Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх шинэ нүүр царай бүхий багийг намын удирдлагадаа гаргаж ирэхийн тулд бүх гишүүдийн дунд хэлэлцүүлэг явуулах байдлаар шийдүүлээсэй гэсэн санааг ч хэлж байна. Өмнөхийн адил фракциудын тохироогоор шийдэж эхэлбэл АН-ын шинэчлэл ахиад дөрвөн жилээр хойшилж ч мэднэ. Иймд ойрын хугацаанд Ардчилсан нам өмнөх асуудлуудаа хэрхэн шийдвэрлэх нь МАН-ын шинэ Засгийн газар хэрхэн бүрдэхээс дутуугүй чухал асуудал байх болно.

Сонгуулийн дүн хаашаа эргэх нь сүүлийн дөрвөн жилийн турш хуримтлагдсан хүчин зүйлүүдээр шийдэгдсэнийг Ардчилсан нам хүлээн зөвшөөрч, цаашаа хэрхэн урагшлахаа зөв тооцоолох нь чухал биз ээ. Харин энэ удаад ердийн бизнесийн зарчим, санхүүгийн арга хэрэгслээр, Оросуудын "тааллаар” шийдэгдсэн "Эрдэнэт”-ийн 49 хувийн наймааны асуудлыг түр орхих нь зөв болов уу. 


Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex