Хятадын тэрбумтан Ля Ханьд цаазаар авах ял оноожээ
Хятадын тэрбумтан Лю Хан БНХАУ-ын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн дагуу буруутай нь тогтоогдож цаазаар авах ял сонссон байна. Тэрбээр Хятадын хамгийн баян оршин суугчдын нэг бөгөөд нууцаар аллага үйлдэх, хууль бус зэвсгийн наймаа, казино эрхэлдэг томоохон гэмт хэргийн бүлгийг толгойлдог байсан аж. Хятадын ХаунЛон Группын үүсгэн байгуулагч юм. Тус групп нь 1997 онд анх байгуулагдсан ба дэлхийн төмрийн хүдрийн хамгийн том нийлүүлэгчдийн нэг юм байна. Мөн түүний хамгийн ойрын дөрвөн хүнийг мөн адил шийтгэх тогтоол гарчээ. Энэ үйлдэл нь БНХАУ-д бүх хүн хуулийн өмнө тэгш эрхтэй байна гэсэн үгний баталгаа хэмээн Хонг Конгын South China Morning Post сонинд мэдээллэв.
PHOTONEWS.MN
Сэтгэгдэл байхгүй байна.