Хятадын авлигын “Загалмайлсан эцэг” насаараа хоригдох ял сонслоо

2
Хятад улс аюулгүй албаны экс дарга Жу Ёнкангийг бүх насаар нь хорих ялаар шийтгэлээ. Түүнийг Коммунист намын өндөр албан тушаалд байхдаа авлигад идэгдсэн улс төрчдийн "загалмайлсан эцэг” байсан гэдгийг БНХАУ-ын хуулийнхан тогтоожээ. Тэрбээр хээл хахууль авсан, эрчим хүчний салбарт мөнгө угаасан, санаатайгаар улсын нууц задруулсан, албан тушаалаараа далайлгаж хүчирхийлэл үйлдсэн гэх хэд хэдэн хүнд хэрэгт буруутгагдаж, яллагдсан тухай БНХАУ-ын албан ёсны мэдээллийн агентлаг Синьхуа мэдээлэв. Жу Ёнканг 2012 он хүртэл Хятад улсын хамгийн нөлөөтэй эрчүүдийн нэг байжээ. Гэвч Си Зиньпин авлигтай тэмцэхээ мэдэгдэж, улс орон даяар хээл хахуулийн замбараагүй сүлжээг таслан зогсоох кампанит ажлын хүрээнд хамгийн нөлөө бүхий авлигачийг яллаж чадсан байна. Өдгөө 72 настай Жу Ёнкангийг шүүх хурал Тианьжин хотод хаалттай явагдсан байна. Тэрбээр үйлдсэн хэргүүдээ хүлээн зөвшөөрчээ. "Би хүмүүст, намынхаа албан тушаалтнуудад учруулсан хохирлыг ойлгож байна. Би гэм буруутай. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэж Жу Ёнканг шүүх бүрэлдэхүүний өмнө үнэнээ өчсөн байна. Түүнийг тойрсон авлигын сүлжээ бараг 90 тэрбум ам.долларт хэмжигдэв. Жу Ёнкангийн хүрээлэл дунд Хятадын шилдэг улстөрч асан Бо Шилай, газрын тосны магнат Жоу Бин, уул уурхайн салбарын тэрбумтан Лиу Хан, Дотоод хэргийн экс сайд Ли Доншэн, Жи Вэнлин, Сичуаны нөлөөтэй захирагч асан Гуо Ёоншиан нар багтжээ. Хятадын хуулийнхан Си Зиньпиний удирдлага дор хүчтэй ажиллаж БНХАУ-ын засгийн эрхийг бизнес, уул уурхайн бүлэглэлүүдтэй холбон барьж асан асар том мафийн сүлжээг илрүүлэн нэг нэгээр нь ялласаар эцэстээ хамгийн дээд суудал дахь Жу Ёнкангийг торны цаана суулгаж чадлаа. Ингэснээр Хятадын хамгийн том авлигач, "дийлдэшгүй” гэгдэж байсан Шанхайн бүлэглэлүүд цэвэрлэгдэж эхэлсэн юм.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex