Хүргэнээ шинжихүй
Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг ” хүргэдүүтэй талбиж” үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед "хүргэдүүтэй талбихуй” мөн "хүргэн” хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь ас учиртай юм байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.