О.Алтангэрэл Х.Тэмүүжингийн хүргэн болжээ
Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан О.Алтангэрэл саяхан ажлаа өгч хуулийн салбарынхныг гайхшруулсан билээ.
Энэ хачирхалтай үйл явдлын цаад учрыг хэн ч мэдээгүй царайлж явсаар багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд үнэн учрыг магадлан шинжвээс О.Алтангэрэл дарга Х.Тэмүүжин сайдын хүргэн болж түүний төрсөн дүү Х.Хулантай тоонот гэрт толгой холбон тостой тогоонд хошуу холбон янагийн сэтгэлээр учран золгож Монголын их өнөр бүлд шинэ айл гал голомтоо асаажээ.
Хүний амьдрал эрээнтэй бараантай байдаг нь хорвоогийн ёс бөгөөд О.Алтангэрэл нь хоёр сайхан үрээ орхин ийнхүү сайдын өнөр бүлд нэгджээ. Мэдээж хуульч хүмүүс хуулиа барьж ашиг сонирхол нэгтэй ар гэрийн сүлбээтэй хүнээ өндөр сэнтийд суулгаж болохгүй тул ийнхүү хэлтэсийн даргын албан тушаалаа өгсөн аж.
Х.Тэмүүжин сайдын төрсөн дүү Х.Хулан нь эдүгээ БШУЯ-ны Хуулийн хэлтсийн дарга бөгөөд Монголын хуулийн салбараас төрсөн шинэхэн өрхийн тогооны хүн болжээ.
tsag mn