АТГ эрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна
Авлигатай тэмцэх газар өнгөрсөн долоодугаар сарын 25-29-ний өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 9 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 23 гомдол, мэдээллийг шалгажээ.
Үүнээс 3 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Мөн ажиллагаанд 13 гомдол, мэдээлэл шалгагдаж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 48 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ. Түүнчлэн 1 хэргийг нэгтгэн шалгаж, одоогоорэрүүгийн 42 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл байхгүй байна.