Эхнэрээ хөнөөсөн Г-ийн хэргийг прокурорт шилжүүллээ
Өнгөрсөн тавдугаар сард нөхөр нь эхнэрээ хардаж боомжилж хөнөөсөн хэрэг гарсан.Сэжигтэн нь Москва хорооллын урд талын "Хөрс” худалдааны төвийн гадаа "Тоёота приус” маркийн машины тээшинд санаатайгаар хөнөөсөн эхнэрийнхээ цогцсыг нуун дарагдуулах гэж байгаад цагдаад баригдсан юм. Тус хэргийг үйлдсэн Төв аймгийн харьяат 27 настай Г-д холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгаж дуусчээ. Улмаар яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлэхэд бэлэн болсон байна.
Сэтгэгдэл байхгүй байна.