Үргэлж олны анхаарлын төвд байдаг топ модель Д.Пүрэвсүрэн иогчин болж
бусдаас тэс өөр зургаар фэнүүдээ гайхашруулах болсон. Үргэлж магтуулж
байдаг Пүүжээгийн нэг зураг шүүмжлэлд өртөөд сүйд. Босгон дээр
гишгэдэггүй хаалга алдалдаггүй атал бүр хаалга жийсэн байна гэж олон
нийт дургүйцэж байна. Өмнө нь хэдэн модель бүсгүйчүүд арган дээр гишгиж
зургаа авахуулан нийгмийн бухимдлыг төрүүлсэн. Монгол гэрт нүцгэлэн
зодог шуудаг өмссөн хүүхнүүдэд шүүхээс зарлан очсон гэхчлэн ёс заншлаа
дээдэлдэг ард түмэн бүсгүйчүүдийн саваагүй үйлдэлд дүн тависаар ирсэн.
Гурван хүүхдийн ээж болж нам тайван амьдран гэгээрч байгаа Пүүжээ энэ
удаад алдаа гаргав бололтой. Иог хийхэд ч учир бийг мэргэжлийн хүмүүс нь
мэддэг байлгүй. Хаана ямар байрлалаар сунгалтаа галбираа гайхуулах вэ
гэдэг бодууштай асуудал.
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
2 сэтгэгдэл