Асашорюү Д.Дагвадорж чөлөөт бөхийн холбооны ажлаа хүлээлгэж өгөхөө мэдэгдлээ
Сүмогийн их аварга Асашорюү Д.Дагвадорж Монголын чөлөөт бөхийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажлаад зургаан жил болжээ. Тэгвэл тэрбээр Рио-ийн олимпт гаргасан бөхчүүдийнхээ амжилтанд үндэслэн тус холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөхөөр болсноо өөрийн цахим хуудсаар мэдэгджээ.
Тэрбээр "Одоо миний явах цаг болсон мэт ... Үлдэж буй залуустаа асар их амжилт хүсье" гэжээ.