Баатар доошоо, ерөнхийлөгч дээшээ

0

Баатар доошоо, ерөнхийлөгч дээшээ

 

   Визний зөрчлөөр хил нэвтэрч чадаагүй шавийнхаа өмнөөс Азийн аваргад барилдаж, дэлхийн аваргын эрхийг олж ирж байсан дасгалжуулагч Ц.Цогтбаяр шавиа луйвардуулахгүй гэж тэмцсэнийхээ төлөө дасгалжуулагчийн ажлаасаа хоёр жилээр чөлөөлүүлж, тэмцээнд оролцох эрхээ хасуулжээ. Энэ бол МЧБХ-ны шийдвэр. Энэ шийдвэрийг танилцуулсныхаа дараа МЧБХ-ны удирдлагууд ДНБХ-ноос уучлалт гуйж буйгаа зарлаж, толгой гудайлгав. МЧБХ нь ДНБХ-ноос уучлалт гуйснаар Г.Мандахнарангийн хүрэл медалийн ялалтыг луйвардсан гэх зарга хүчингүй боллоо. Хүн төрөлхтөнд үйлчилж буй тов тодорхой дүрмээр шүү. Уучлалт гуйна гэдэг гэмээ хүлээн зөвшөөрсний нотолгоо. Тиймээс шийтгэлээ зөөлрүүлэх нь хүн төрөлхтөнд бас нэгэн соёл. Харин гэм буруугүй хүнийг бол цагаатгадаг. Энэ утгаараа өөрийн тамирчныхаа эрх ашгийг хамгаалах ёстой МЧБХ эсрэгээрээ тамирчныхаа эрхийг хөсөрдүүлсэн хэрэг болов. Аргаа барсан Г.Мандахнаран "Д.Дагвадорж Батцэцэгийн барилдааныг дуусгасныхаа дараа намайг хараад дэмжих байтал орхиод явсан. Жиргэж байсан үгийг нь та бүхэн мэдэж байгаа. Ямар ч сэтгэл гаргаагүй” гэж сууна. Холбооны ерөнхийлөгчийн хувиар дэмжих нь байтугай, "бидний хувьд олимп дууслаа” гэх холбооны ерөнхийлөгчийнхөө үгийг сонссон тамирчид ямаршуухан дарамттай барилдсан бол. Энэ барилдаанд ялагдал хүлээхийн холбооны удирдлагууд урьдаас мэдэж байсан гэх хүний санаанд багтамгүй үгсийг дасгалжуулагч нар ил болголоо.

Олимпын бэлтгэлийг хангуулж, тамирчдын бэлтгэл, хангамжид хамгийн ихээр санаагаа чилээх ёстой холбооны ерөнхийлөгч шигшээ багийнхаа бэлтгэл дээр очих нь байтугай дэлхийн аваргын тэмцээний үеэр шүүхэд өгсөнд тэд гомдож байна. МЧБХ-ны ерөнхийлөгч Д.Дагвадорж, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, дэд ерөнхийлөгч А.Сүхбат нар тухайн үедээ амжилт үзүүлж, ав адилхан монголын бахархал болсон бөхчүүд гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ тэдэнд ав адилхан нэгэн зүйл бас байсан улс төржилт. Олимпт оролцох тамирчдадаа анхаарах ёстой удирдлагуудын хоёр нь нэр дэвшиж, нэг нь МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжээд явж байсан.Монголын найдвар гэгдэж байсан Н.Түвшинбаяр ч хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөв гэгчээр Х.Баттулгыг дагаж Баянхонгорт нэр дэвшээд л явсан. Ийм л хариуцлагагүй хандсан хүмүүс өнөөдөр хэн нэгэнтэй хариуцлага тооцох шийдвэр гаргаад, өөрсдөө гавъяа байгуулсан мэтээр аяглаж сууна.

Чөлөөт, жүдо бөхийн холбоо ердөө хоёрхон гэр бүлийн мэдлийнх бол хувирсныг өнгөрсөн долоо хоног тод томруун харууллаа. Ах дүүс, хуучин хүргэнтэйгээ нийлж байгаад тамирчныхаа төлөө бүхнээ зориулсан, чадвартай дасгалжуулагчдад хариуцлага тооцох шийдвэр гаргалаа. 

Харин Монголын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн хурлаа хийж, жүдо бөхийг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг Улсын баатарт тодорхойлох жишээ. Тэгсэн хэрнээ Х.Баттулга нь тэр шагналыг нь авахгүй гэхээр шийдвэрээ буцааж ч байх шиг. Улсын баатар цолыг нэг хүний аясаар ажилладаг холбоо тодорхойлоод, тодорхойлсон зоргоор Ерөнхийлөгч нь гардуулчихдаг юм биш.

Тэрэндээ хүрвэл олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргуудыг яах билээ.

Улсын баатар цолыг эх орныхоо болон ард түмнийхээ төлөө дайсан этгээдүүдийг онц баатарлагаар байлдан дарж цусан гавьяа байгуулсан хүмүүст шагнах зорилгоор анх бий болгосон. Манлай баатар Ж.Дамдинсүрэн,  Хатанбаатар С.Магсаржав, Дамдины Сүхбаатар, Хорлоогийн Чойбалсан, хоёр ч дайнд Монгол цэргийг удирдан оролцсон Жамъянгийн Лхагвасүрэн,  Жүгдэрдэмидийн Гүррагчаа. Араас нь Х.Баттулга гэхээр дэндүү жижигдэнэ. Тоглож болохгүй зүйл гэж бас бидэнд байх ёстой. 

Юун шагнал. Манайхаас өөр оронд бол олимпын өмнө улс төр хөөгөөд шигшээ багаа хөсөр хаясан ийм нөхдүүдийн шагналд тодорхойлж толгойг илээд суухгүй. Тэгээд дасгалжуулагчаа ичихгүй яллуулахыг бүр хүлээн зөвшөөрөх ч үгүй.

Тиймээс л зардал мөнгөө гаргууллаа гээд тэдний далайсан газар нь далд оруулж, далласан газар нь ил гаргадаг тамирчид, дасгалжуулагчтай баймааргүй байна.

Өнөөгийн энэ бусармаг бүхнийг тэсэхээ байгаад Монголын хоёр ч тамирчин гадны улсын нэрийн өмнөөс олимпт оролцож медаль авч байна. Бид тэднийг урвагч гэхээсээ илүүтэй тогтоож чадаагүйдээ харамсах ёстой. Тэдний араас тамирчныхаа төлөө бүхнээ зориулдаг чадварлаг хоёр дасгалжуулагчаа алдаж ч магадгүй нь.

Мэргэжлийн спортоор тоглох эрхийг тэдэнд хэн өгсөн юм. Тасралтгүй бэлтгэлээс гадна, нарийн шинжлэх ухаан болтлоо хөгжиж, хувийн сэтгэл зүйчтэй, судалгаа, шинжилгээний багтай гадны тамирчидтай монгол хүний цөлх ухаан, байгалийн өгөгдлөөр өрсөлдөөд барахгүй гэдгийг энэ удаагийн олимп харууллаа. Харин холбоодын ерөнхийлөгч нар бүхнийг тэгээс эхэлнэ гээд явж байна. Тэдний хэлж байгаа зөв. Гэхдээ тэднийг ч тэглэх ёстой. Гавъяа байгуулсан баатар нь гадуурхагдаж, доошоо ордог. Гай болсон нь хойморт даналзаж суугаа цагт бид медалийн төлөө мөрөөдөөд ч хэрэггүй. Бөхчүүд, уяачид засгийн газрыг байгуулсан байж болно. Спортыг түүн шигээ сэтгэвэл гонж шүү.

Баатар доошоо, ерөнхийлөгч дээшээ

 

Баатар доошоо, ерөнхийлөгч дээшээ

 


Эх сурвалж:NEWS.MN  Л.Нарантөгс

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex