Д.Дагвадорж, А.Сүхбат, Д.Сумъяабазар нар монголчуудаас уучлал гуйв
Монголын Чөлөөт Бөхийн Холбооноос мэдээлэл хийж зуны олимпийн наадмын үеэр хүрэл медалиа өрсөлдөгчдөө алдсан Г.Мандахнарангийн дасгалжуулагчдыг шийтгэж байгаагаа мэдэгдлээ. Мөн монголыг муухай харагдуулсан хэмээн тэдний өмнөөс ард түмнээс уучлалт гуйж байгаа аж. Хэвлэлийн хурлын үеэр А.Сүхбат "Олимпт төр засаг найман тэрбум төгрөг шийдэж өгсөн. Манай хоёр дасгалжуулагч дэвжээн дээр бүдүүлэг үйлдэл гаргасан. Бид бүхэн ард түмнээсээ уучлал гуйж байна" гэсэн бол Д.Сумъяабазар "Мандахнарангийн хувьд маш сайн барилдсан. Медаль авсныг хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Г.Мандахнарангийн асуудал бол тусдаа. Дэлхийн Чөлөөт Бөхийн Холбооноос албан тоот ирэхдээ Монгол дасгалжуулагчдын үйлдэл дэлхийн нэгдсэн бөхийн холбооны нэр хүндийг гутаасан. Тиймээс танай бүх тамирчныг бүх төрөлд энэ асуудлыг шийдэгдтэл бүх тэмцээнд оруулахыг түдгэлзүүүлж байна гэсэн байна. Есдүгээр сарын 1-н гэхэд МЧБХ байр сууриа илэрхийлж явуулах эрхтэй. Дараа нь олон улсын спортын арбитрын шүүхэд хандах эрхтэй гэсэн бичиг иржээ" гэлээ. Харин олон нийтийн зүгээс холбооны байр суурьт шүүмжлэлтэй хандаж байгаа талаар сошиал ертөнцөд байр сууриа илэрхийлээд эхэллээ.
МЧБХ-ноос хоёр дасгалжуулагчид холбооны дүрмийн дагуу чөлөөт бөхийн үйл ажиллагаанд оролцох эрхийг хоёр жилээр хасаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.polit.mn