АРДЧИЛСАН НАМ ЯЛАГДЛЫН ШАЛТГААНУУДАД ДҮГНЭЛТ ХИЙЖ БАЙНА
Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна
Ардчилсан намыг шинэчлэх санаачилга 2015 онд анх гарсан бөгөөд УИХ-ын ээлжит сонгуулийн дараа шинэчлэлийн олон хөдөлгөөнүүд бий болсон.
Ардчилсан намын ЕНБД-ын санаачлагаар нам шинэчлэх хөдөлгөөнүүд болон намын гишүүдээс бүрдсэн нэр бүхий 19 хүний бүрэлдэхүүнтэй "Шинэчлэлийн санал” боловсруулах ажлын хэсэг 2016 оны 08 сарын 03-ны өдөр байгуулагдсан. Энэ ажлын хэсэгт орж ажиллах саналтай гишүүд олон байсан учир Ажлын хэсгийг өргөтгөж 35 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдаж 6 дэд ажлын хэсэгт хуваагдан ажиллаж байна.
Өнгөрсөн хугацаан дахь Ардчилсан намын алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж, болоод өнгөрсөн үйл явдлыг цаг хугацааны дараалалд оруулан гаргаж ирлээ.
Энэ хугацаанд УИХ дахь ардчилсан намын бүлгийн гишүүд, Ардчилсан намын ахмадууд, эмэгтэйчүүд болон залуучуудын төлөөлөл болсон олон гишүүд дэмжигчидтэй уулзаж тодорхой санал хүсэлтүүдийг нэгтгэн ажиллаа.
Мөн "Улс төрийн намын шинэчлэл шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал хийж эрдэмтэн судлаачидтай санал солилцож, Дорноговь аймгийн ардчилсан намын аймаг сумдын намын удирдлагуудтай намын шинэчлэлтэй холбоотой асуудлаар санал солилцож хэлэлцүүлэг өрнүүллээ.
Цаашид 21 аймгийн Ардчилсан намын гишүүд дэмжигчидтэй намын шинэчлэлийн асуудлаар уулзаж санал солилцож хэлэлцүүлэг өрнүүлэн тэднээс авсан санал хүсэлтийг ажлын хэсэг дээр нэгтэн, ҮЗХ-ны хуралд танилцуулж хэлэлцүүлнэ.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БЯМБА-ОЧИР/MPA
АРДЧИЛСАН НАМЫН
ШИНЭЧЛЭЛИЙН САНАЛ БОЛОВСРУУЛАХ
АЖЛЫН ХЭСЭГ
2012-2016 ОНД АРДЧИЛСАН НАМЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗРУУДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОН
УЛС ТӨРИЙН ҮЙЛ ЯВЦЫН ХУРААНГУЙ ТОВЧЛОЛ
Улаанбаатар хот
2016 оны 09 сар
2012 ОН
АРДЧИЛСАН НАМ УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
- 06 сарын 29
УИХ-ын сонгуулийн дүн гарч:
Ардчилсан нам – 399194 – 35,32 хувь
Монгол Ардын нам –353839 – 31,31 хувь
МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвсэл – 252077 – 22,31 хувь
Иргэний Зориг Ногоон Нам – 62310 – 5,51 хувийн санал авч УИХ-д Ардчилсан нам олуулаа болов.
АРДЧИЛСАН НАМ НИЙСЛЭЛД АНХ УДААГАА ЯЛАЛТ БАЙГУУЛАВ
УИХ-ын сонгуультай хамт болсон Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй олонх болж ялалт байгуулав.
СЕХ-ООС МАН-д САНУУЛГА ӨГӨВ
- 06 сарын 30
МАН-аас дахин санал тооллогын явцыг будлиантай болсон хэмээн мэдээлэл хийв. МАН-ын зүгээс "Сонгууль будлиантай болсон гэж үзэж байна. Тойргийн хэсгийн хороод дээр автомат машинд хурууны хээгээр иргэдийн саналыг авах гэж өндөр шаардлага тавьж байсан ч автомат машины толгой гацсан зөрчил, гомдол одоо ч ирсээр байна. Саналын тоо хаашаа ч юм алга болоод байна” гэв. Энэ мэдээлэлд СЕХ дахин няцаалт хийж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулахад саад учруулж буй нам эвслүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэх сануулгыг өгсөн юм.
УИХ-ЫН АЖЛЫГ МАН ТАСАЛДУУЛЖ ЭХЛЭВ
2012.07 сарын 22
Ардчилсан намын ҮЗХ-ны 40-р хурал болж, ажлын хэсгийн мэдээллийг сонсож Засгийн газрыг 75:25 хувийн харьцаатай байгуулах шийдвэр гаргав.
2012.07 сарын 23
УИХ-ын Чуулган хуралдаж, УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг томилох байсан ч МАН-ын гишүүд хуралдаанд оролцсонгүй.
З.ЭНХБОЛДЫГ УИХ-ЫН ДАРГААР СОНГОВ
2012.07 сарын 24
УИХ-ын Чуулганы Хуралдаанд МАН-ын гишүүд оролцоогүй тул /хамгийн ахмад гишүүн/ МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн гишүүн Л.Цог хуралдааныг даргалж хуралдаанд оролцсон 42 гишүүний 40 гишүүн буюу 95,2 хувийн саналаар З.Энхболдыг УИХ-ын даргаар сонгов.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДААР Н.АЛТАНХУЯГИЙГ ТОМИЛОВ
- 08 сарын 08
Хамтарсан Засгийн газар байгуулах гэрээнд гарын үсэг зурсан төлөөллүүд Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналаа Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэв. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын дэд дарга Ч.Улаан, УИХ дахь МАХН, МҮАН-ын "Шударга Ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун, УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэг нар байлцав.
- 08 сарын 09
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягийг Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар томилов.
Н.АЛТАНХУЯГ ЗАСГИЙН ГАЗРАА БҮРДҮҮЛЭВ
- 08 сарын 16
УИХ-ын чуулганы хуралдаанаар шинэ Засгийн газрын бүтцэд Хөдөлмөрийн яам, Эдийн засгийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг шинээр байгуулав.
- 08 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын Сайд нарыг томилов. Ардчилсан намаас
- Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар
Ч. Сайханбилэгийг
- Гадаад харилцааны сайдаар Л. Болдыг
- Хууль зүйн сайдаар Х.Тэмүүжинг
- Барилга, хот байгуулалтын сайдаар Ц.Баярсайханыг
- Батлан хамгаалахын сайдаар Д.Бат-Эрдэнийг
- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Л. Гантөмөрийг
- Зам, тээврийн сайдаар А.Гансүхийг
- Соёл, спорт, аялал жуулчлалын сайдаар Ц. Оюунгэрэлийг
- Уул уурхайн сайдаар Д .Ганхуягийг
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар Х.Баттулгыг
- Хөдөлмөрийн сайдаар Я.Санжмятавыг
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар С. Эрдэнийг
- Эдийн засгийн хөгжлийн сайдаар Н.Батбаярыг тус тус томилов.
- 08 сарын 17
УИХ-ын чуулганы хуралдаанаар Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дэд даргаар УИХ-ын гишүүн С.Баярцогтыг сонгов.
- 08 сарын 20
УИХ-ын чуулганы хуралдаанаар "Шударга ёс” эвслийн Засгийн газрын Сайд нарыг томилов. "Шударга ёс” эвслээс
- Шадар сайдад Д.Тэрбишдагва,
- Сангийн сайдад Ч.Улаан,
- Эрүүл мэндийн сайдад Н.Удвал,
- Эрчим хүчний сайдад М.Сономпил
ИЗНН-ын дарга С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдаар томилогдов.
- 08 сарын 26
Төрийн ордныг түмэндээ нээлттэй болголоо.
- 09 сарын 03
Төрийн байгууллагууд 08 цагаас ажиллаж эхэллээ.
ЗАСГИЙН ГАЗАР УИХ-Д МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ТАНИЛЦУУЛАВ
- 09 сарын 11
Шинэчлэлийн Засгийн газар ирэх 4 жилийн мөрийн хөтөлбөрөө УИХ-д танилцуулав. Тус мөрийн хөтөлбөр нь АН-ын "Монгол хүн-2020” хөтөлбөрийг үндэслэн МАХН, МҮАН-ын "Шударга ёс” эвслийн "Монголоо аврах 5 хувьсгал”, ИЗНН-ын "Амьдрал” хөтөлбөр, болон Бие даагч гишүүдийн саналаас бүрдсэн байв.
- 09 сарын 12
УИХ-ын хуралдаанаар Г.Золжаргалыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилов.
ДЭД САЙДУУД ТОМИЛОГДОВ
- 09 сарын 22
Засгийн газрын хуралдаан болж дэд сайдуудыг томилов. Үүнд:
- 1. Гадаад харилцааны дэд сайдаар Д.Ганхуягийг
- 2. Сангийн дэд сайдаар С.Пүрэвийг
- 3. Барилга, хот байгуулалтын дэд сайдаар Г.Байгалмааг
4. Батлан хамгаалахын дэд сайдаар А.Баттөрийг, - 5. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар Б.Ургамалцэцэгийг
6. Зам, тээврийн дэд сайдаар Х.Ержаныг - 7. Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайдаар М.Түмэнжаргалыг
- 8. Уул уурхайн дэд сайдаар О.Эрдэнэбулганыг
- 9. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Ц.Тувааныг
10. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайдаар Э.Тамирыг - Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайдаар Б.Тулгыг,
- Хууль зүйн дэд сайдаар Э.Эрдэнэжамьянг,
- Хөдөлмөрийн дэд сайдаар Ж.Батхуягийг,
- Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайдаар Б.Цогтгэрэлийг,
- Эрчим хүчний дэд сайдаар Д.Доржпүрэвийг
- Эдийн засгийн хөгжлийн дэд сайдаар О.Чулуунбатыг тус тус томилов.
- 10 сарын 12
Шинэчлэлийн Засгийн газрын иргэдээ сонсох "11 11 төв” ажиллаж эхлэв.
- 10 сарын 23
Багануурын уурхайн орд газарт олгогдсон хувийн компанийн лицензийг хүчингүй болголоо Иргэдэд очих нүүрсний үнийг хоёр дахин буулгалаа.
- 11 сарын 10
"Эрдэнэт үйлдвэр”-ийн нөөцийг дахин 25-30 жилээр нэмэгдүүлснээр 45-50 жил Монголчууд энэ ордын ашгийг хүртэх боломжтой боллоо.
- 11 сарын 12
Ажил олгогч, ажил хайгч хоёрыг шууд холбосон онлайн гүүр буюу Е-биржийг нийслэлийн 9 дүүрэг, 134 хороонд, хөдөөд 21 аймгийн интернэтэд холбогдсон 142 суманд ажиллуулж эхэллээ.
- 11 сарын 15
465 мянган иргэн ажилласан жилээ нөхөн тооцуулж, өндөр тэтгэвэр тогтоолгож эхэллээ.
- 11 сарын 21
Орон нутгийн бүх аймаг, сум, дүүргүүдийн ИТХ-ын сонгууль явагдав. АН 16 аймаг, 7 дүүрэгт ялалат байгуулав.
- 11 сарын 24
Хавтгайрсан халамжийг эзнээ оносон нийгмийн хамгаалал болгож, тэтгэмжийн хэмжээг нэмлээ.
- 11 сарын 26
ДЦС3, ДЦС4, Дарханы дулааны цахилгаан станцыг станцуудыг өргөтгөснөөр 185 МВт-аар цахилгааны хүчин чадал нэмэгдүүлэх, мөн дулааны чадлыг нэмэх шийдвэр гаргав.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫГ ТОМИЛОВ
- 11 сарын 28
Ерөнхий сайдын захирамжаар Өмнөговь аймгийн Засаг даргаар Б.Бадрааг, Дорноговь аймгийн Засаг даргаар П.Ганхуягийг, Сүхбаатар аймгийн Засаг даргаар Ж.Батсуурийг, Баянхонгор аймгийн Засаг даргаар Д.Жаргалсайханыг, Ховд аймгийн Засаг даргаар Д.Цэвээнравданг тус тус батламжлав.
- 12 сарын 01
Барилга барихад 196 албан тушаалтны гарын үсэг цуглуулж, 200-аад хоног зарцуулдаг байсныг нэг цонхны үйлчилгээнд шилжүүлж, барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл 40 хоногт шийдэгддэг боллоо.
- 12 сарын 01
Хүн амын 35 хувийг эзэлдэг 930 мянган бяцхан иргэддээ "Хүүхдийн мөнгө”-ийг сар бүр дахин олгож эхэллээ.
- 12 сарын 02
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 2,5 км цанын замтай боллоо.
- 12 сарын 03
Цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Иргэдэд үйлчлэх төв”-ийг хотын төв болон баруун, зүүн бүсүүдэд нээлээ. Иж бүрэн камертай тус төв мэдээлэл шуурхай удирдлагын төвтэй шууд холбогдож, иргэдэд 24 цагийн турш түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болов.
- 12 сарын 04
Ерөнхий сайдын Захирамжаар Архангай аймгийн Засаг даргаар Д.Бат-Эрдэнийг, Хэнтий аймгийн Засаг даргаар Ж.Оюунбаатарыг тус тус батламжлав.
- 12 сарын 05
Засгийн газрын үнэт цаасыг анх удаа олон улсын зах зээл дээр гаргаж 1,5 тэрбум ам.долларын "Чингис” бондыг амжилттай арилжааллаа.
- 12 сарын 05
УИХ-аас баталсан "Цахим гарын үсгийн тухай хууль”-ийг төрийн байгууллагуудаас анх удаа татварын албаны мэдээллийн системд тоон гарын үсгийг ашиглах эхлэлийг тавьлаа.
- 12 сарын 06
Ерөнхий сайдын захирамжаар Орхон аймгийн Засаг даргаар Г.Зоригтыг, Увс аймгийн Засаг даргаар Д.Цэндсүрэнг, Баян-Өлгий аймгийн Засаг даргаар Х.Дарменийг, Төв аймгийн Засаг даргаар Д. Баярбатыг, Булган аймгийн Засаг даргаар Д.Эрдэнэбатыг тус тус батламжлав.
МАРГААНТАЙ БАЙСАН ТОЙРГИЙН ГИШҮҮН ТАНГАРАГ ӨРГӨВ
- 12 сарын 13
УИХ-ын 10-р тойрог буюу Өвөрхангай аймгаас сонгогдсон Г.Батхүү, М.Зоригт нар УИХ-ын гишүүний тангараг өргөв.
- 12 сарын 15
2013 онд шинээр 1700 км авто замын ажил гүйцэтгэж, 6 аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилт тавьснаас Баянхонгор, Дорноговь аймгууд холбогдоод байна. 2015 он хүртэл бүх аймгийн төвийг хатуу хучилттай замаар холбох төлөвлөгөөг Засгийн газраас батлаж 2013 онд Дорнод, Дундговь, Дорноговь, Өмнөговь, Баянхонгор, Хөвсгөл аймгуудыг холбохоор боллоо.
- 12 сарын 15
Барилгын материалыг эх орондоо үйлдвэрлэхэд төрөөс хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэгчдэд бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл олгосноор үйлдвэрлэл нэмэгдлээ.
- 12 сарын 18
Могойн гол-Тэлмэн-Улиастайн 110 кв-ын шугамыг төвийн эрчим хүчний системд холбож олон жилийн турш
Сэтгэгдэл байхгүй байна.