Шинэ засгийн газрын 11 сайдыг томиллоо
Шинэ засгийн газрын 11 сайдыг томилж, шийдлийн засгийн газрын сайд нарыг баяртай гэлээ.
УИХ-ын чуулган өнгөрсөн шөнө шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулахаар УИХ-д өргөн мэдүүлснийг баталлаа.
Монголын Улсын засгийн газрын шишүүн, Шадар сайдаар У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын даргаар Ж.Мөнхбатыг, Батлан хамгаалахын сайдаар Б.Бат-Эрдэнийг, Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар Д.Оюунхоролыг, Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргилыг, Сангийн сайдаар Б.Чойжилсүрэнг, Хуульзүй, дотоод хэргийн сайдаар С.Бямбацогтыг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Н.Номтойбаярыг, Зам тээврийн хөгжлийн сайдаар Д.Ганбатыг, Ц.Дашдоржийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тус тус томиллоо.
Шинэ Засгийн газрын сайд нарыг баталсан учраас Шийдлийн Засгийн газрын сайд нарыг чөлөөлснөөр чуулган өндөрлөлөө.
Сэтгэгдэл байхгүй байна.