“Ургацын баяр-2016” үргэлжилж байна
Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын Худалдаа, үйлчилгээний хэлтсээс зохион байгуулж байгаа "Ургацын баяр-2016” өдөрлөгийн арга хэмжээ үргэлжилж байна. Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж буй уг арга хэмжээний үеэр эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний үзэсгэлэн худалдаа болж байна.
Үзэсгэлэн худалдаанд дүүргийн өрхийн тариалан эрхлэгчдээс гадна Дархан, Сэлэнгэ, Төв, Булган, Ховд, Увс, Өмнөговь аймгийн ногоочид өргөнөөр оролцоно. Худалдаа 2016 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.
Сэтгэгдэл байхгүй байна.