“Цагаан сар 2016” үзэсгэлэн үргэлжилж байна
Сар шинийн баярт зориулсан "Цагаан Сар 2016” үзэсгэлэн худалдаа "Мишээл Экспо" төвд болж байна. Тус үзэсгэлэн худалдаа нэгдүгээр сарын 8-наас 11-ний өдрүүдэд буюу нийт дөрөв хоног үргэлжлэх бөгөөд өглөө 11-19 цагийн хооронд нээлттэй юм. Энд үндэсний үйлдвэрүүд, бөөний худалдаа, хөдөө орон нутгийн малчид, жижиг дунд худалдаа эрхлэгчидийн бүтээгдэхүүнүүд, ноос ноолуур арьс шир, үүрэн телефон, электрон барааг худалдаалж байна.
Үзэсгэлэн худалдаанд тавгийн идээ, цагаан идээ, жимс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мах махан бүтээгдэхүүн, гурил будаа, бууз банш, ундаа жүүс, архи дарс, даршилсан ногоо, чихэр жигнэмэг, цай, хүүхдэд зориулсан оюуны бэлэг ном, үндэсний хувцас, бөс бараа, гутал, малгай, ноос ноолуур, нэхий, бэлэн хувцас, гарын бэлэг, аяга таваг, гэр ахуйн бараа, гоо сайхан, электрон бараа, арьс арьсан эдлэл, эсгий эдлэл гэх зэрэг бараа бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ.
Э.ЭГШИГЛЭН
Сэтгэгдэл байхгүй байна.