Деррик Рөүз-д тулгаад байсан бүх шийтгэлийг шүүгч хэрэгсэхгүй болгожээ
NBA-ын шинэ улирал эхлэх гэж байхад энэ жил Нью-Иорк Никс багт хүчин зүтгэхээр болсон Деррик Рөүз шүүхэд дуудагдаад байсан билээ. Тэгвэл түүнд тулгаад байсан хэргийг бүгдийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон байна.
Тэрбээр дотно харилцаа үүсгэж явсан 30 настай бүсгүй хүчиндүүлсэн гэх гомдлыг хуулийн байгууллагад гаргасан бөгөөд хохирогч эмэгтэйн хэлснээр тамирчин залуу хоёр найзынхаа хамтаар хөөрхий бүсгүйг бүлэглэн хүчиндсэн гэнэ. Хэрэг 2013 оны наймдугаар сард гарч, Рөүзөөс 21.3 сая ам.долларыг нэхэмжилж байсан юм.
Mminfo.mn
Сэтгэгдэл байхгүй байна.