Д.ӨНӨРБОЛОРЫН МӨРӨӨДЛИЙГ ХЭН БИЕЛҮҮЛЭХ ВЭ

0
Д.Өнөрболорын мөрөөдлийг хэн биелүүлэх вэ
Төрийн тусгай хамгаалалтын газрыг там болгож, зайсангийн амыг "орон сууцжуулах” аяны эхлэлийг "Сөүл” группийн охин компани "Мантууш”-ынхан тавьсан гэх юм билээ. Нэг үгээр  1993 онд батлагдсан "Төрийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалаас өөр чиглэлээр газар эзэмшиж болохгүй” гэсэн хуулийг гишгэлж, Д.Өнөрболорыг гэгч бизнесээ цэцэглүүлсэн гэж байгаа.

Түүний хувьд өнгөрсөн зун сайдын суудал горилж, нийгмийн шүүмжлэлд нэлээд өртсөн.

Д.Өнөрболор анх "Сөүл” групп "Royal castle”-ийг анх барьж өндөр үнээр борлуулж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд ханшийг 500 мянгаас сая ам.долларт хүргэн огцом өсгөж байсан нэгэн. Мөн "Мантууш” компани Зайсангийн аманд "Green villa” хотхоноос эхлээд олон хотхон сүндэрлүүлж, сая сая доллараар өврөө түнтийлгэсэн түүний түүхийг амтай болгон нь ярих болж. Ийнхүү үл хөдлөх хөрөнгийн үнийг тэнгэрт хадаахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэх Д.Өнөрболор Барилгын сайдад санаархаж, "том тэнэгтэв”. Барилгын салбарт үнийн хөөс үүсгэлцсэн энэ эрхэмд салбараа хариуцуулах мэргэжлийнхэн ховор  байв.

Өнөөдрийн хүртэл  "Royal castle” нь өндөр үнэтэй ч  бохирын хоолойгоо ч гүйцэд татаагүй, халуун ус тасалдсан, хөлдүү хотхон хэмээгдэж хэл ам таталсаар байна. Худалдан авсан иргэдийн хувьд өндөр үнэтэй байшингаа зарах гэхээр үнэд хүрэхгүй байгаад дэмий бухимдаж суухаас аргагүйд хүрчээ. Чанаргүй баригдсан хотхоныхоо асуудлыг шийдэж чадахгүй хирнээ бүхэл бүтэн салбарын яамны сайдад нэрээ дэвшүүлэх "бөх зүрх” зөвхөн Д.Өнөрболорт байх болов уу?

Дээрээс нь түүний намтарч бараан хуудас нэмэх зүйл бас нэг бий. Цээж баячуудын халаасыг гайгүй сайн сэгсэрч сурсан Д.Өнөрболор өнгөрсөн жилүүдэд маш бага хэмжээний татвар төлсөн тухай холбогдох эх сурвалжууд хэлж байна. Тэрбээр дөрвөн компани эзэмшдэг  ч улсад хоёрхон жил татвар төлсөн тухай тайлан байдаг аж.

Уг нь говь нутгаас гаралтай хэмээн өөрийгөө тодотгодог Д.Өнөрболор нийслэлийн баячуудын халаасыг гайгүй сайн сэгсрэхдээ гаргууд түүний өнгөрсөн намтар бас л содон. МУИС-ийн харьяа Олон улсын харилцааны дээд сургуулийн Солонгос хэлний анги дүүргэсэн бөгөөд сургуулиа төгсөөд нэгэн Солонгосын компанид орчуулагчаар орж, ажил амьдралынхаа гарааг эхэлсэн түүхтэй. Тус компани нь Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркад байрлах "Туяа” рестораныг түрээслэн ажиллуулж байсан Солонгосын иргэн Лигийн компани байв. Удалгүй  Солонгос бизнесмэн эрд Д.Өнөрболор ажил мэргэжлийн ур чадвараараа төдийгүй бүсгүй хүнийхээ хувьд таалагдаж, тэд хамтран амьдарч эхэлсэн гэдэг. Улмаар нэрээ  "Сөүл” болгон өөрчилж  тус ресторанд тухайн үеийн Монголын төр засгийн томчууд, хууль хүчнийхэн нууц уулзалтаа хийдэг газар нь болсон гэдэг. Цаашлаад тэд "Мантууш” хэмээх компани байгуулж, барилгын салбарт хүч үзэж эхэлсэн байдаг.

Ийнхүү барилгын салбарын бизнес эрхлэгчид дундаа чанар муутай, хулхи байр барьдаг нэрээрээ алдартай Д.Өнөрболорт сайдын суудал мөрөөдөл нь болон үлдсэн. Гэсэн ч сүүлийн үед Тусгаар тогтнолын ордноор эргэлдэн, М.Энхболдын охиныг дагаж гүйгээд завгүй байгаа сурагтай. Сайдын суудалд тухалж чадаагүй ч, намын даргаасаа гайгүй сайн албанд аваачихын гуйж, өмнүүр хойгуур нь гүйсээр байгаа сурагтай. Түүний Төрийн албан суух мөрөөдлийг хэн биелүүлэх вэ?
 
П.АНИР
Оллоо.мн

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex