Эрүүгийн хуулийн амьгүй заалтаа мөрдөөч, хуулийнхаан

1

 

Албан тушаалтнууд сүүлийн үед Иргэний тухай хуулиар хэрэг шийдвэрлүүлэхийг урьтал болгодог болжээ. Тэд нэр төрөө сэргээнэ хэмээн шүүхэд гомдол гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийг дуудаж, түрийвчээ зузаатгахыг хүсдэг болсон бололтой. Чин үнэнийг хэлэхэд хэдэн төгрөг салгалаа гээд тэдний нэр цэвэрших нь юу л бол. Гэхдээ л энэ үйлдэл нь гутлынхаа улыг элэгдтэл явж, мэдээлэл цуглуулдаг хөөрхий хэдэн сэтгүүлчээс мөнгө хүүлэх гэсэн боловсон арга болсон гэлтэй. 

Тодруулбал, албан тушаалтан, нэр нөлөө бүхий томчууд Эрүүгийн хуулиар сэтгүүлчдийг сүрдүүлж, гарынхаа аясаар хөдөлгөөд зогсохгүй сэтгүүлчдийг өөрсдийнхөө эрхшээлд оруулж, үнэн зөв мэдээллийг олон нийтэд түгээхэд нь маш их саад учруулдаг. Ингээд шүүх, цагдаад дуудагдсан сэтгүүлчид тухайн мэдээллийг цаашид хүргэх ямар ч боломжгүй болдог. 
Энэ бол Эрүүгийн хуулийн доромжлох, нэр төр гутаах гэсэн айхтар том дөнгө болсон заалт юм. Эрүүгийн хуулийн 111.2-т "Гүтгэлгийг олон нийтэд тараасан, эсхүл доромжлох, гүтгэх гэмт хэрэгт урьд нь ял шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэх. 

Сэтгүүлчид тухайн хүн, байгууллагын талаарх мэдээллийг ил гаргаж тавьсныхаа төлөө дөнгө болсон энэхүү заалтад өртчихөж буй юм. Гэтэл шүүхээс өнөөх эрхмийг тухайн хэрэгт холбоотой эсэхийг нягтлахаас илүү сэтгүүлчийг онилж, сумаа тавьдаг. Тийм ч учраас Эрүүгийн хуулийн 110, 111 зүйл заалтыг "сэтгүүлчдэд халтай” хэмээн тодотгодог билээ. 
Эдгээр зүйл ангиар шүүхийн өмнө дуудагдсан хэдэн зуун мянган сэтгүүлч бий. Хууль хяналтынхан сэтгүүлчдийг энэ зүйл заалтаар яллаж буруутгадаг хэрнээ яагаад өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Эрүүгийн хуулийн 139 дүгээр заалтыг хэрэгжүүлдэггүй юм бол гэдэг нь бас сонин. Тус зүйл ангид сэтгүүлчийн хуульд нийцсэн үйл ажиллагаанд саад хийвэл хуулийн хариуцлага хүлээх талаар тусгасан байдаг.
139.1.Өөрийн болон бусдын ашиг сонирхлыг хөндсөн аливаа мэдээллийг олон нийтэд тараах, эсхүл тараалгахгүй байхын тулд сэтгүүлчийн хуульд нийцсэн мэргэжлийн үйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.
139.2.Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-100 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.Энэ заалт 2002 онд Эрүүгийн хууль шинэчлэгдэхэд орж ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэн ч энэ заалтын дагуу хуулийн хариуцлага хүлээж байгаагүй. Хариуцлага хүлээх нь битгий хэл, Эрүүгийн хэрэг үүсч ч байсан түүхгүй. 
Сэтгүүлчийн бэлтгэсэн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэгтэй холбоотойгоор дарамт, шахалт их ирдэг. Үүнийг нь зогсоохын тулд сэтгүүлчид (баримт ¹1) "Миний ажилд саад учрууллаа” гэсэн агуулга бүхий өргөдөл цагдаагийн байгууллагад өгдөг. Харамсалтай нь цагдаа нь эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурортоо шилжүүлэх буюу хэргийг прокурор нь хаадаг. 
Хууль тайлбарлах эрх зөвхөн Улсын дээд шүүхэд байдаг. Тэгвэл Улсын дээд шүүх энэ заалтыг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ийн тайлбарлажээ. Ингэж заасан ч цагдаа, прокурор, шүүхийнхэн өнөө хэр нь энэ заалтыг үхмэл хэвээр нь байлгаж хэрэгжүүлэхгүй байгаа нь харамсалтай. Цагдаа, шүүхийнхэн хэргийн бодит байдлыг тогтоохын оронд сэтгүүлчдээс эх сурвалжийг нь асууж шалгааж элдэвлэдэг. Уг нь сэтгүүлч эх сурвалжаа хэлэхгүй байх эрхтэй. Гэсэн ч нууц эх сурвалжаа хамгаалах хууль байдаггүй. Иймээс эрх баригчид эх сурвалжаа шүүхийн өмнө гаргаж ирэхийг шаардаж, цагдан хорихоор сэтгүүлчдийг сүрдүүлдэг. Хэдийгээр сэтгүүлч аргагүй байдалд орвол эх сурвалжаа дэлгэж болох талаар Сэтгүүлчийн ёс зүйд заасан ч энэ нь эргээд сөрөг үр дагаврыг авчрах аюулыг бий болгодог нь нууц биш. Сэтгүүлч хүн мэдээллийн эх сурвалжаа хуулийнхны өмнө ил болговол олон нийт сэтгүүлзүйд итгэх итгэл нь алдарч, салбарын нэр хүнд газарт навс унана. Эцэст нь хэлэхэд албан тушаалтан, хэн нэгэн мөнгөтэй компанийн захирлуудын булхайтай үйлдлийг ил болгосныхоо төлөө сэтгүүлчид яагаад буруутан болно гэж. Тиймээс л сэтгүүлчдийг яллах заалтаа хүчин төгөлдөр хэрэгжүүлж мөрддөг шигээ хамгаалсан заалтаа ч амьдрал дээр хэрэгжүүлээч гэж хууль хяналтынхнаас хүсч байна.

Эх сурвалж:

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex