”Сахиулсан тэнгэр” МУСК-ны нээлт болно
11 сарын 4-нд "Сахиулсан тэнгэр” МУСК бүх кино театрын дэлгэцнээ гарч эхлэх нь. "Сахиулсан тэнгэр нь” action төрлөөр бүтээгдсэн, залуусын хайр дурлалын адармаат түүхийг өнөө цагийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдлаас үүсч буй зөрчил тэмцэлтэй уялдуулан өгүүлсэн билээ. Киноны найруулагчаар СТА Д.Бямбацогт ажиллаж, залуу уран бүтээлчид гол ба туслах дүрийг бүтээсэн байна. Тус уран бүтээлийн продюссероор У.Анударь ажиллажээ. Цаашид кино уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, энэхүү карьераар өсч дэвжих сонирхолтой залуу бизнесмен бүсгүйн анхны ажил нь "Сахиулсан тэнгэр” юм.