Их хэмжээний сум хил нэвтрүүлэхийг завджээ
Хойд хөршийн хилээр хууль бусаар их хэмжээний сум оруулах гэж байгаад баригджээ. Тодруулбал Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар боомтоор өнгөрсөн лхагва гарагт их хэмжээний сум оруулж ирэх гэж байсан байна. Эрхүү-Наушк-Улаанбаатар чиглэлийн галт тэргээр зорчиж Монгол Улсын хилээр нэвтэрч ирсэн иргэн Г-ийн цүнхэнд их хэмжээний майонез, чокопай, сахар байсан байна.
Түүнийг нь тус аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч О.О шалгаж үзэхэд найман төрлийн 2,000 гаруй сумыг нууцаар оруулах гэж байсан нь тогтоогдсон байна. Хэргийг Тагнуулын байгууллага шилжүүлэн авч шалгахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.