11-р сарын 17 15 цаг 38 минут Гаалийнхан эрүүгийн шинжтэй хоёр ноцтой зөрчил илрүүлжээ
1. 2016 оны арванэгдүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн 22-р галт тэрэгний 143 дугаартай тээшийн вагонд Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн улсын байцаагчид шалгалт хийж тээшийн вагоны агааржуулалтын хоолой, ажлын өрөөний дээд тал, тээшийн заалны хаалганы дээд тал, нүүрсний саван дотор гэсэн газруудад 109.5 кг зээрийн эвэр, 18 кг байгалийн чулууг нуун хууль бусаар улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг хууль хяналтын байгууллагатай хамтран илрүүлж холбогдох байгууллагад шилжүүлэв.
2.Сайншанд дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагчид 2016 оны арваннэгдүгээр сарын 04-нд Ханги боомтод улсын хилээр гарах чиглэлд иргэн Б-гийн жолоодсон .. дугаар бүхий саарал өнгийн УАЗ фургон машинд гаалийн үзлэг шалгалт хийхэд тухайн машин нь нуувч болгон тоноглосон давхар шалтай, мөн давхар тааз хийж хаягдал хөнгөн цагааны хайлшаар халхавчлан 84 төрлийн түүх соёлын болон бусад эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.