"Монгол хэлний викитоль" цахим орчин дахь олон улсын СУДАЛГААНЫ ТАЛБАР болно
-ийг Монгол Улсын Их Сургуулийн багш, оюутнуудын оролцоотой хөгжүүлэх үйл ажиллагааны албан ёсны нээлт өнөөдөр боллоо.
Монгол хэлний викитоль нь олон улсын Википедиа толийн технологид суурилан бүтээсэнмонгол хэлний үгийн утгын дэлгэрэнгүй тайлбар бүхий нээлттэй цахим толь бичиг юм.
Харин цаашид тасралтгүй хөгжүүлэх үүднээс их дээд сургуулиудын багш нар, салбарын мэргэжилтнүүд, сонирхсон бүх хүн өргөнөөр, нээлттэйгээр оролцох боломжийг бүрдүүлжээ.
Энэ талаар тус толь бичгийг хөгжүүлэх ажлыг хариуцаж байгаа Нээлттэй Мэдлэг Боловсролын Сангийн Монгол хэлний мэргэжилтэн Э.Уранбилэг "Монгол хэлний викитоль нь олон улсын технологид суурилсан монгол хэлний нээлттэй цахим толь бичиг байгаа.
Энэ толийн бусад цаасан болон цахим толь бичгээс ялгарах онцлог нь "вики” гэдэгт байгаа юм. Энэ нь юу вэ гэхээр нэгдүгээрт, олон улсын систем, хоёрдугаарт, хүн болгон сайн дураараа тайлбар оруулж болохуйц нээлттэй толь бичиг юм.
Мөн оюутан, багш нар сургалт, эрдэм шинжилгээнийхээ ажлын төлөвлөгөөнд оруулан ажиллах юм бол энэ толь маань маш системтэйгээр, зөв зүйтэй хөгжиж, олон нийтийн эх хэлний боловсролын сайжруулах жишиг толь бичиг, судалгааны эх үүсвэр болох бүрэн боломжтойбайгаа юм.
Ерөнхийдөө хэл бол тогтмол хөгжиж, баяжиж байдаг. Үүнийг дагаад энэ толь бичиг маань ч шинэчлэгдэн сайжирч байх болно.
Зөвхөн Монгол гэлтгүй гадны судлаачид ч энэхүү толь хөгжүүлэлтийн ажилд оролцох бүрэн боломжтой. Иймээс цахим орчин дахь өргөн хүрээний хамтын ажиллагааг бий болгож байгаа судалгааны талбар гэсэн үг юм.
Ач холбогдлын хувьд, үгийн утга гэдэг маш чухал зүйл. Тэгэхээр үгийн утгыг зөв зүйтэйгээр тайлбарлаж, олон нийтэд хүргэснээр бид эх хэлээрээ зөв зүйтэй ярих, зөв ойлголцох, цаашлаад мэдлэгийн системээ цэгцлэх боломжтой болж байгаа юм” хэмээв
"Монгол хэлний викитоль”-ийг Монгол Улсын Их Сургуулийн багш, судлаачид болон оюутнуудын оролцоотойгоор цаашид хөгжүүлж, Монголд хийгдэж буй судалгаа шинжилгээний ажлын үр дүнг нэгтгэж, бүх дээд сургууль, оюутан, эрдэмтдэд нээлттэй байлгах ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.