27 хүн хордуулсан байж болзошгүй хэрэгт Н.Хадхүү захиралтай цайны газар хариуцлага хүлээх үү?

0

27 хүн хордуулсан байж болзошгүй хэрэгт Н.Хадхүү захиралтай цайны газар хариуцлага хүлээх үү?

 

 Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигтийн хөндийд олон улсын зэрэглэл бүхий нисэх онгоцны буудал баригдаж байгаа билээ. Барих ажлыг ерөнхийд нь "Самсунг” корпораци туслан гүйцэтгэгчээр тендерт шалгарсан компаниуд ажиллаж байгаа.

Тухайлбал,  цайны газрыг нь Н.Хадхүү захиралтай  "…” ХХК хариуцан ажиллаж байгаа.  Уг цайны газар өдөр бүр өөр өөр хоол хийх хуваарь гаргадаг. Өнгөрсөн бямба гарагт гуляш хийж ажилчдад өгсөн.  Харин үйлчилгээний 27 ажилтанд хоол хүрээгүй бөгөөд тэдэнд тахианы мөч шарж өгсөн байна. Уг тахиаг идсэн 27 хүн бүгд хоолны хордлого болжээ. Уг хоолыг идсэний дараагаар хүмүүсийн дотор муухайрч, толгой нь эргэн бөөлжиж,  нэг хүн ухаангүй Төв аймгийн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Төв аймгийн нэгдсэн эмнэлэгт хоолны хордлого болсон 27 иргэнээс шинжилгээ авч, анхан шатны эмчилгээ хийсэн байна.  Одоогоор хоолны хордлого болсон 27 хүнээс хүндэвтэр байгаа 9 нь ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм. Уг нь 27 хүнийг бүгдийг нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай ч ор хүрэлцээгүй тул хүнд байгаа 9 хүнийг эмнэлэгт хэвтүүлжээ. Тэдний бие шарласан, гүйлгэж, бөөлжсөн байдалтай байна.

27 хүн хордуулсан байж болзошгүй хэрэгт Н.Хадхүү захиралтай цайны газар хариуцлага хүлээх үү?

 Бид мэдээллийн дагуу цайны газрын  захирал Н.Хадхүүтэй холбогдохоор түүний 9911-тэй дугаарт холбогдоход: Ах нь  нааш цаашаа юм зөөгөөд тодруулга өгөх завгүй байна гэв. Хэрэв танай байгууллагын буруу байвал хариуцлага хүлээхэд бэлэн үү гэж асуухад "Юу ч болоогүй байхад юу асуугаад, юу яриад байгаа юм бэ?” хэмээн уурлаж утсаа таслав.

 

Үүний дараа бид  нисэхийн барилга хариуцсан Ц.Ертөнцтэй 8807… дугаарт холбогдож тухайн цайны газартай хэзээ гэрээ байгуулсан, өмнө нь ийм асуудал гарч байсан эсэх талаар тодруулахад:

27 хүн хордуулсан байж болзошгүй хэрэгт Н.Хадхүү захиралтай цайны газар хариуцлага хүлээх үү?

–          Хэзээнээс тухайн цайны газартай гэрээлснийг та нарт хэлэх шаардлага байхгүй. Та нар тэр газраасаа асууж болно. Наад мэдээллийг чинь би өгдөг юм биш. Надаас ийм асуух хэрэггүй. Мэргэжлийн хяналтын газраас орсон. Тэднийхээс лавла. Надаас ерөөсөө асуух хэрэггүй.

–          МХЕГ-аас тодруулга авсан. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс таниас лавлаж байна?

–          Тэр талаар та нарт хариулт өгөх боломж байхгүй.  МХЕГ аль нь буруутай гэдгийг шийднэ.

–          Өмнө нь хоолонд хордож байсан тохиолдол гарч байсан болов уу?

–          Гарч байгаагүй.

–          Хэрвээ тухайн цайны газрын буруу байвал танай зүгээс ямар арга хэмжээ авах вэ?

–          Тэр асуудал нь юутай ч шийдэгдэг. МХЕГ-аас хариу гарахаар ямар арга хэмжээ авахаа тэд нар өөрсдөө л мэднэ. Манайх бол хамаагүй. Тэр чинь мэргэжлийн шугамаараа МХЕГ бүх шинжилгээгээ авсан. Ах нь ажилтай байна гээд утсаа тасалсан юм. Бид эргэж залгаад

–          МХЕГ-ын хариу гарсны дараа та надад тайлбар өгөх юм байна тийм үү?

–          Ямар ч байсан гараг. Хариу нь гараагүй байна ш дээ дүгнэлт нь. Гээд дахин утсаа тасалсан юм.

Өөрөөр хэлбэл цайны газрын буруутай үйл ажиллагаанаас болсон бол төслийг хариуцагч "Самсунг” копораци хариуцлага хүлээхгүй нь бололтой. Тухайн өдрийн хуваарийн дагуу хоол өгөөгүй, түүхий тахианы махаар үйлчилсэн цайны газар энэ асуудлын талаар ярихыг ч хүсэхгүй, утсаа ч авахгүй байгаа нь 27 хүний эрүүл мэндээр тоглоод өнгөрөх вий гэсэн айдас дагуулж байна.

Өнөөдрийн байдлаар 27 хүнд Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хийсэн шинжилгээний хариу гарсан. Харин ХӨСҮТ-ийн хийсэн шинжилгээний хариу гараагүй байна. ХӨСҮТ-ийн шинжилгээний хариу 72 цагийн дараа буюу нөгөөдөр гэхэд гарах болно.

Бид энэ талаар эргэж мэдээлэх болно.

shuurhai.mn

 

 


 

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.